Мексикийн шигшээ багийн хаалгачаар олон жилийн турш тоглож буй Гильермо Очоа зуны наймааны цонх хаагдах өдөр Испанийн хоёрдугаар дивизионы “Бургос” клубтэй нэг жилийн гэрээ байгуулахаар ярилцаж, тохиролцжээ.
“Бургос”-ын албаны өрөөнд албаны хүмүүстэй нь уулзаж байснаа гэнэт “Кофе авчихаад ирье” гээд гараад явчихаж. Клубынхэн түүнийг эргээд ирэхийг хэсэг хугацааны турш хүлээсэн ч орж ирсэнгүй. Утас руу нь залгасан ч салгаад авдаггүй гэнэ.

ДАШТ-д таван удаа оролцсон, Хойд Америкийн цомыг зургаан удаа гардсан хаалгачийг яагаад кофе авъя гэж гараад алга болсныг клубын удирдлагууд ойлгоогүй суутал агент нь залгаж, гэрээ хийхгүй болсныг дуулгажээ. Яагаад гэрээ хийхээс татгалзаж буйгаа тайлбарлахдаа өмнө нь ярьж тохирсоноос бага цалин олгох гэснийг нь сануулаад тэдний санал болгосон цалингийн хэмжээ Испанийн хоёрдугаар дивизионы клубүүдийн доод цалинд ч хүрэхгүй байгааг хэлсэн байна.
Гильермо Очоа өөрөө энэ талаар хэлэх гэсэн ч “Үгүй” гэж хэлэхэд хэцүү байсан тул тийнхүү кофегоор шалтаглан гараад, тэр чигтээ зугтсан байжээ.

Сэтгэгдэл ( 1 )
2r divisiond tgloh haalgach bish shvdee