Явган зам шинэчилж дууссан байршлуудыг Улсын комисст хүлээлгэн өгнө

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 08 сарын 28

Нийслэлийн хэмжээнд энэ онд 13 байршилд явган хүний замыг байгалийн чулуугаар шинэчилж буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай явган хүний зам шинэчлэх ажлыг гүйцэтгэж буй компаниудын удирдлагатай уулзлаа.

НХОГ-ын Барилга захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Б.Ганзориг “Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөөний явган хүний замыг шинэчилж байна. Нийт 210 мянган ам.метр талбайг шинэчлэхээс 65 мянган ам.метр явган замыг өнөөдрийн байдлаар шинэчлээд байна” гэв.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Нийт 13 байршилд 13 компани тендерт шалгарсан бөгөөд ажлын явц 50-95 орчим хувьтай үргэлжилж байна. Явган зам шинэчилж дууссан байршлуудыг есдүгээр сарын 20-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгнө. Төлөвлөгөөнөөс хоцорч, удаашралтай ажилласан компаниудын гэрээг цуцална. Шаардлагатай тохиолдолд шинэчилж дуусгаагүй байршлын ажлыг дараа жилд шилжүүлж, ирэх хавраас ажлыг үргэлжлүүлнэ. Одоогийн байдлаар хийгдэж буй явган хүний зам шинэчлэлийн ажил нь шугам, сүлжээний өргөтгөлийн ажилтай уялдаж байгаа. Тиймд, долоо хоног бүр гүйцэтгэгч компанийн удирдлагууд болон Геодези, усны барилга байгууламжийн газар, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, нийслэлийн Замын хөгжлийн газрын холбогдох ажилтнуудтай уулзаж, тухай бүрд нь асуудлаа шийднэ” гэлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.84.121) 2025 оны 08 сарын 29

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Зочин (103.229.121.65) 2025 оны 08 сарын 28

Улсын комисс нь олигтойхон хүлээгээд авчаач авилга авагчидаа

0  |  0
зочин(66.181.177.112) 2025 оны 08 сарын 28

ИРЭДЭЭС БАС САНАЛЫГ НЬ АСУУХ ХЭРЭГТЭЙ.

0  |  0
Top