Английн “Ньюкасл”-ын швед довтлогч Александер Исак багаасаа явахаар шийдсэн чигээрээ, ажил хаялт зарласан хэвээрээ байна. Өчигдөр бас л бэлтгэлдээ гарсангүй. Даваа гаригт “Ньюкасл”-ын Захирлуудын зөвлөлийн дарга Ясир Аль-Румайян Англид өөрөө биечлэн очиж, хөлбөмбөгчтэй уулзсан ч гэсэн маргааш нь Исак бэлтгэлдээ мөн л гарсангүй.
Энэ нь явна гэсэн бодолтой хэвээрээ байгаагийн нотолгоо гэж хэвлэлүүд бичив. “Ливерпүүл”-д очих гэсэн энэхүү шахалт нь Их Британийн түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй наймаа болж мэдэх учир давхар анхаарал татаж байгаа. “Ливерпүүл” 110 сая паундыг эхний ээлжинд санал болгосныг “Ньюкасл” хүлээж аваагүй. 150 сая паундаар л зарна, үгүй бол зарахгүй гэсэн байр сууриа баримталсан хэвээр.
.jpg)
Зуны наймааны цонх хаагдахад ердөө тав хоног үлдлээ. Энэ хугацаанд Исак Премьер лигийн эхний хоёр тойргийн тоглолтод оролцоогүй бол бямба гаригт “Лидс”-тэй мөн тоглохгүй бололтой. Энтони Гордон шууд улаан хуудас авснаар ойрын гурван тоглолтод оролцох боломжгүй болсон энэ үед Уильям Осула л үзүүрийн довтлогчийн үүргийг гүйцэтгэх ганц хүн болж байна. Жоэлинтоныг эргүүлээд довтлогчийн байрлал руу нь урагшлуулах хувилбар бас байж болно. Гэхдээ л энэ нь бүрэн гарц биш тул “Ньюкасл” Йоан Виссаг “Брэнтфорд”-оос, эсвэл Николас Жексоныг “Челси”-гээс авахаар судалж буй сурагтай.
Дасгалжуулагч Эдди Хаугийн хувьд Исакийн талаар ярихаа больсон. “Би энэ асуудалд оролцохоо болиод удаж байна. Миний хувьд багаа бэлдэх нь чухал. Эрч хүчээр ч дүүрэн байна. Гэхдээ клубын зүгээс тодорхой хариулт өгөх нь хэн хэндээ хэрэгтэй. Улирал эхэлчихсэн тул өөрчлөлт орвол сайн. Гэхдээ яриа хэлэлцээрт би оролцоогүй. Тиймээс юу болж буйг мэдэхгүй” гэжээ.
.jpg)
Тэгвэл “Шаазгайнууд”-ын ахлагч Бруно Гимараэш “Би Исактай яриагүй. Бид өглөө бэлтгэлтэй, харин тэр өөр цагт бэлтгэл хийх ёстой. Ахлагчийн хувьд багт маань шилдэг хөлбөмбөгчид байгаасай гэж хүсдэг. Байдал хэцүү л байх шиг. Гэхдээ энэ асуудлыг бид шийдэх эрхгүй. Клубын удирдлага, эзэд шийднэ. Зөв шийдвэр гаргаасай л гэж хүсэж байна.
Мэдээж, Премьер лигт нэг улиралд 20 гаруй гоол оруулчихсан довтлогч бидэнд дутагдаж л байна. Хүслээр болдог бол эргээд ирээсэй. Харамсалтай нь түрүүн хэлсэнчлэн бид шийдэхгүй” гэжээ.
“Ньюкасл”-ын фанатууд Исакийг үзэн ядаж, өмсгөлийг нь шатаах зэрэг үйлдлүүд гаргасаар байгаа. Зарим нь “Шуналтай новш” гэсэн баннер барьж, стадионд ирсэн үзэгдсэн. Энэ Савангийн дуурийн төгсгөлийг Захирлуудын зөвлөлийн дарга Аль-Румайян тавих ёстой. Тэр цаг ч дөхсөөр байна.

Сэтгэгдэл ( 2 )
Хаха, араб гэнэ, Швед иргэншилтэй, мэдээж уг гарал нь Африкийн негр, араб бол худлаа
MUU HALTARIIG HUUGUUD ARAB RUU N ZAILUUL