“Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ.
iPhone 17 загварын утас болон бусад шинэ бүтээгдэхүүнийхээ танилцуулгыг есдүгээр сарын 9-нд Купертино дахь “Apple Park” кампустаа хийхээр болсон байна.
iPhone 17, iPhone 17 Pro, iPhone 17 Pro Max болон Plus хувилбарыг орлох хэт нимгэн iPhone 17 Air загвараа танилцуулна. iPhone 17 Pro загвар нь хөнгөн цагаан хүрээтэй корпус болон шинэчилсэн камеруудтай байх аж. Бүх загварууд нь А19 процессороор ажиллана. “Apple” компанийн хамгийн нимгэн, хөнгөн загвар болох iPhone 17 Air нь 6,6 инчийн дэлгэц, Apple C1 модем болон ар талдаа нэг камераар тоноглогдсон байна.
Apple Watch цаг шинэчлэгдэж байгаа бөгөөд Series 11, Ultra 3 болон SE 3 загварыг танилцуулна. Мөн Apple компани iOS 26, iPadOS 26, macOS Tahoe зэрэг үйлдлийн системийн шинэчилсэн хувилбаруудынхаа гарах товыг зарлахаар төлөвлөжээ.
Танилцуулгыг Apple сайт, YouTube суваг болон Apple TV апп дээр шууд үзэх боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )