Трамп: Би шорттой лут харагддаг, ДАШТ-д оролцоно оо!

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 24

Ирэх зун АНУ, Канад, Мексик улсууд хамтран хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион явуулна.  Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Жанни Инфантинотой уулзан ярилцахдаа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ДАШТ-д оролцоно гэж наргиа хийжээ.

“Миний хүү /Баррон/ их сайн тамирчин шүү дээ. Гэхдээ хөлбөмбөгт жаахан өндөрдөж мэдэж, 190 сантиметр. Өндөр байгаа биз?” гэхэд Жанни Инфантино инээжээ. Үүний дараагаар Трамп “Би шорттой их лут харагддаг юм. Тиймээс тогловол яасан юм бэ. Ер нь тоглоно оо” гэж хэлсэн байна.

Зун Клубүүдийн ДАШТ АНУ-д болоход Английн “Челси” түрүүлсэн. Түрүү багт цом гардуулсныхаа дараагаар Доналд Трамп цомоо өргөхөд нь холдолгүй хамтдаа зогссон нь шүүмжлэл дагуулсан юм. Тэгвэл хүү Эрик нь аавыгаа өмгөөлж “Сонсооч, тэр хүн чинь АНУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч. Түрүүлсэн багийнхан тайзан дээр гарахыг өөрсдөө урьсан. Хамтдаа цомоо өргөх нь тэдний хувьд их нэр төрийн хэрэг учраас урьсан юм. Тэгээд ч спортын төлөө аав шиг минь ихийг хийсэн хүн байхгүй шүү” хэмээн өгүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
@(172.56.154.142) 2025 оны 08 сарын 26

тархины тураалтай гөлөг дөө

0  |  0
@(172.56.154.142) 2025 оны 08 сарын 26

тархины тураалтай гөлөг дөө

0  |  0
@(172.56.154.142) 2025 оны 08 сарын 26

тархины тураалтай гөлөг дөө

0  |  0
@(172.56.154.142) 2025 оны 08 сарын 26

тархины тураалтай гөлөг дөө

0  |  0
@(172.56.154.142) 2025 оны 08 сарын 26

тархины тураалтай гөлөг дөө

0  |  0
@(172.56.154.142) 2025 оны 08 сарын 26

тархины тураалтай гөлөг дөө

0  |  0
Top