Шотландын “Килмарнок” клубтэй мэргэжлийн хөлбөмбөгчийн гэрээ байгуулсан 16 настай Скай Стаут охиныг олон нийтийн сүлжээнд батгатайгаар нь гоочилж, элдвээр доромжилсон тухай өмнө Zindaa.mn мэдээлсэн. Мөн түүнийг олон нийт тэр даруй өмөөрсөн тухай ч мэдээ хүргэсэн.
Тэгвэл энэ удаад Скай өөрөө гоочлогсдод ямар хөлбөмбөгч вэ гэдгээ харуулж, нэг ёсондоо хариуг нь барьжээ. Өнгөрсөн амралтын өдөр Шотландын эмэгтэйчүүдийн лигт “Сэнт Жонстон”-ыг 6:2-оор хожиход Скай чөлөөлт цохилтоос гоол хийжээ. Үүнээс өмнө багийнхаа 3 дахь гоолын дамжуулалтыг мөн өгсөн байна.
.jpg)
Скайг олон нийтийн сүлжээнд дооглон, доромжлоход Шотландын сайд асан Хамза Юсеф охиныг дэмжиж буйгаа илэрхийлээд, түүнийг доромжлон гоочилсон хүмүүсийг ямар өрөвдөлтэй, өчүүхэн амьтад гэдгээ харууллаа гэжээ. “16 настайдаа энэ охин “Килмарнок”-той гэрээ байгуулж байхад түүнийг дооглож, доромжилж буй хүмүүс амьдралынхаа туршид ийм амжилтад хүрч чадаагүй яваа. 16 настай охиныг доромжилж буй насанд хүрсэн эрэгтэй хүн байна гээд төсөөлөөд үз дээ. Ямар гутамшигтай, өчүүхэн, золгүй хувь заяатай хүн бэ” хэмээн Хамза Юсеф бичсэн байна.
.jpg)
“Толгойгоо өргөөд, өөдрөг бай, охин минь. Чи сайхан охин байна. Бас сайн ч хөлбөмбөгч болохоор гэрээ байгуулж байгаа” гэж нэгэн хэрэглэгч бичсэн бол “Скай, амжилт хүсье! Үзэн ядагч өчүүхэн амьтдаар өөрийнхөө зорилгыг битгий унтраалгаарай. Тэднийг тоолгүй, дайрч өнгөр” гэж өөр нэгэн тэмдэглэжээ. Энэ мэтээр олон зуун хүн охиныг сэтгэлээр дэмжсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )