Өмнөговь аймагт “Говь гурван сайханы тойром харваа” нээлтээ хийлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 08 сарын 10

 

 

Өмнөговь Аймгийн Засаг даргын ивээл дор, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Үндэсний шагайн харвааны Монгол Улсын Үлэмж Дархан Мэргэн, Спортын мастер Д.Басхүү агсны нэрэмжит “Говь гурван сайханы тойром харваа” үндэсний шагайн харвааны тэмцээний нээлт Өмнөговь аймгаас Баяндалай сумын чиглэлд 37 км зайд амжилттай болж байна.

Хоёр өдрийн турш үргэлжлэх тус тэмцээнд орон нутгийн болон улсын шилдэг харваачид цэц мэргэнээ сорьж, нутгийн иргэд, зочид төлөөлөгчид, сонирхогчид өргөнөөр оролцож байна.

Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, Монголын шагайн холбооны удирдлагууд, харваачдын төлөөлөл болон Д.Басхүү агсны гэр бүлийнхэн оролцож харваачдадаа амжилт хүслээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top