Мексикийн нэрт хөлбөмбөгч Хавьер Эрнандес буюу Чичарито сошиал хаягтаа эмэгтэйчүүдийн өнөө цагийн зарим дутагдалтай талын тухай үзэл бодлоо илэрхийлсэн байна. Гэвч түүний үзэл бодлоо илэрхийлснийг олон нийт шүүмжилж, улмаар Мексикийн Хөлбөмбөгийн Холбоо торгууль ногдуулж, хатуу сануулга өгчээ.
“Эмэгтэйчүүд ээ, та нар эмэгтэйлэг зан чанар, өгөгдөхүүнээ мэдрэн ойлгож, халамж анхаарал, сурган хүмүүжүүлэх, өсгөн үржүүлэх, гэр орноо цэвэрлэх, гэрээ сайхан байлгах зэрэг эрчүүдийн та бүхнээс хүсэж үнэлдэг зүйлийг сайн хийхийг хичээ л дээ.
Эрчүүдийн үгээр байхаас бүү ай. Эрчүүд бид диваажинг та наргүйгээр төсөөлдөггүй болохоор хайрлахыг хүсдэг. Хэрвээ бид үүрэг хариуцлагагүй болвол, хэлсэн амандаа хүрье гэж зүтгэхээ больчихвол дордоно.
Өнгөрсөн үед эмэгтэйчүүдийн хүч энергийг хориглож, эрх чөлөөтэй байхыг хязгаарлаж байсан. Гэлээ гээд энэ бол дан эрчүүдийн буруу биш. Харин ч эрчүүд та нарыгаа хайрлах, хүндлэх, санаа зоволтгүй сайхан амьдруулахыг хүсдэг. Тиймээс эмэгтэйчүүд та бүхэн ч гэсэн эрчүүдийг байгаа чигээр нь хүндэлж сурах хэрэгтэй” гэж бичсэн аж.
Энэхүү үгс сошиалд олон эмэгтэйн эгдүүцлийг төрүүлсний дараагаар Чичарито “Тэгэхээр та нарыг тэжээх л эрэгтэй хүн хэрэгтэй юм байна, тийм үү. Та нарын хувьд гэр орноо цэвэрлэх нь дарангуйлал болж таарч байна уу? Сонирхолтой л юм” гэж нэмж өгүүлжээ.
Чичаритогийн эдгээр үгэнд испани хөлбөмбөгч Искогийн эхнэр, жүжигчин Сара Саламо эгдүүцэн “Чамд би юунд анхаарахыг би хажуугаас чинь заагаад эхэлбэл яах байсан бол...2025 онд хүртэл эмэгтэйчүүд бид эрчүүдтэй адил зорилготой амьдарч болохгүй гэсэн ийм явцуу санаа бодлыг дахин дахин сонсохоор эрхгүй цухалдах юм. Бид энд өөрийнхөө төлөө, охидынхоо төлөө мөн хөвгүүдийнхээ төлөө, тэгш эрхийн төлөө тэмцэж байгаа. Хөлбөмбөг гэх энэ спорт тэгш эрх, шударга ёсонд уриалж, үнэт цэнэт зүйлээ гэж үздэг.
Гэтэл Дэлхийд цуутай хөлбөмбөгч эмэгтэйчүүдийн тухай ийм юм ярина гэдэг тэрхүү үнэ цэнэт зүйлсийг алдагдуулахын зэрэгцээ бүдүүлэг байдал, хүчирхийлэл, тогтолцооны машиныг үргэлжлүүлэн ажиллуулахыг уриалж байна гэсэн үг. Ийм алдартай хөлбөмбөгч зөв үлгэр дуурайлал болох ёстой атал ийм ичгүүргүй зүйлс ярьж байгаад Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо ямар ч эргэлзээгүйгээр хатуу шийтгэл ногдуулах ёстой” гэж мэдэгдсэн юм.
Ийнхүү олон нийтийн шүүмжлэлд “даруулсан”-ынхаа дараагаар Чичарито “Миний үгс та бүхний сэтгэлийг гонсойлгож, эгдүүцлийг тань төрүүлэхээр ойлгогдсон бол уучлал хүсье. Би хэзээ ч хүмүүсийг хүйсээр нь ялгаж, эрхийг нь зааглан хязгаарлах гээгүй. Эцэг хүн, эрэгтэй хүний хувьд би нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж байна” хэмээн мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 4 )
ZNAM DA ĆETE MI KASNIJE ZAHVALITI NA OVIM INFORMACIJAMA...\nTOPLI POZDRAV LJUDIMA EUROPE, HRVATSKE, ZAGREBA, BOSNE, SRBIJE ITD. ”” OVO JE IZVRSNA PRILIKA ZA VAS DA DOBIJETE KREDIT OD ALLIANT KREDITNE UNIJE. PRUŽAM VAM PLATFORMU ZA DOVLAČENJE KLIJENATA I PONUDIT ĆU IM KREDIT U DOBROJ VJERI. Imate priliku dobiti kredit u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) - 5.000.000 (€, $, KUNA) s mogućnostima otplate od 1 godine do 45 godina bez previše obveza.\nKONTAKT PODACI:\nWhatsApp: 385-9156-08706\nE-pošta: {hybridalliantcreditunion@gmail.com}
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
HVALA BOGU DA JOŠ UVIJEK IMAMO NEKE POŠTENE ONLINE ZAJMODAVCE.\nImate priliku dobiti zajam u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) do 5.000.000 (€, $, KUNA) s mogućnošću otplate od 1 godine do 45 godina bez ikakvih naknada. KONTAKT PODACI....\nViber: 385915608706\nWhatsApp: 385915608706\nE-mail: hybridalliantcreditunion@gmail.com