Хүүгийнхээ төрсөн өдрийн өмнөх орой буюу 2024 оны 10 дугаар сарын 9-нд Грекийн Афин дахь гэрийнхээ усан бассэйнд нас барсан Жорж Балдокийн үхлийн шалтгааныг тогтоож, саяхан мэдээлсэн байна.
Грекийн “Панатинаикос”-той гэрээгээ сунгасны дараахан 31 настай хөлбөмбөгчийг цогцсыг гэрээс нь олсон юм.
Английн “МК Донс”, “Шеффилд Юнайтед” зэрэг клубт тоглож байсан Жорж Балдок учир битүүлгээр нас барахаасаа ердөө гурав хоногийн өмнө хөлбөмбөгийн тоглолтод оролцсон байдаг.
Үхлийн шалтгааныг тогтоохоор задлан шинжилгээ хийхэд согтууруулах ундаа юмуу эсвэл хар тамхи хэрэглээгүй нь тогтоогдсон байна. Харин зүрхний хэмжээ их том байжээ. Үүнээс үүдэн зүрхний хэм алдагдаж, бие нь муудан унаад бассэйнд живсэн байж магадгүй гэж үзсэн байна.
“Жорж, чи минь онцгой сайн аав, сайн нөхөр, сайн хүү, сайн ах, сайн найз, багийнхаа хамгийн сайн хамтран тоглогч мөн хамгийн сайн хүн байсан. Хайр, баяр баяслаар дүүрэн чиний эрч хүч ойр тойрныхноо гэрэлтүүлж, сэргээдэг байлаа. Чинийхээ онцгой сайхан дурсамжтай, чамайгаа дуурайсан сайхан хүүтэй чинь цуг амьдрах болно” хэмээн Балдокийн гэр бүл гашуудлын үгстээ дурдсан юм. Гэр бүлийнхнийх нь ярьснаар Балдок хүүгийнхээ төрсөн өдөр рүү их яарч, тэмүүлж байсан гэдэг.
Сэтгэгдэл ( 1 )
HUN BJDEE HUURHII.....