Бразилын нэрт хөлбөмбөгч, Дэлхийн аварга, Аваргуудын лигийн аварга, “Алтан бөмбөг”-ийн эзэн Кака өсвөр насандаа тулгарсан нэгэн асуудлыг ээжийнхээ ухаан, сайхан сэтгэлийн ачаар хэрхэн даван туулснаа ярьжээ.
“Сан Паулу”-гийн өсвөрийн академид суралцаж байхад ихэнх хөвгүүд тэнд байрладаг байлаа. Өөр өөр хотоос ирсэн тэр хөвгүүдийн гэр бүл тааруухан амьдралтай. Харин би нутагтаа байгаа болохоор хүссэн үедээ гэртээ гүйгээд оччихно. Манай гэр бүл харьцангуй хангалуун амьдралтай.
Ийм хоёр өөр нөхцөлтэй болохоор эхлээд хөвгүүд намайг гадуурхсан маягтай, зай барина. Намайг хамт байх ёсгүй гэж боддог байсан байх. Яагаад гэвэл өөр учраас. Гэвч ээж минь бүхнийг өөрчилж өгсөн юм.
Өгөөмөр сайхан сэтгэлтэй ээж маань манай академийн хөвгүүдийг амралтын өдрөөр гэртээ урьж авчирдаг боллоо. Сайхан хоол хийн өгч, амттанаар дайлна. Удалгүй манай гэр бидний уулзах газар болон хувирч, инээд хөөр, хөгжил цэнгэлээр дүүрсэн юм.
Хөвгүүд ч намайг “Бүх юм нь бэлэн байж, яах гэж бидэнтэй адил ингэж явдаг байна аа” гэж бодохоо больж, ах дүү болцгоосон.
Ээжийнхээ ачаар би жинхэнэ амжилт гэж зорилгодоо ямар ч хамаагүй замаар хүрэх бус. Харин зорилгодоо хүрэх замдаа ёс журмаа сахиж, сайхан нөхөрлөхийг хэлдэг гэдгийг ойлгосон” хэмээн Кака өгүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )