Хөлбөмбөгийн пенальтийн дүрмийг өөрчилж магадгүй болжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 18

Хөлбөмбөгийн ДАШТ ирэх жил Канад, Мексик, АНУ-д болно. Гурван улсын хамтран зохион явуулах энэхүү тэмцээнд тоглолтын үеэрх пенальтийг өөрчилж магадгүй болжээ.

Хөлбөмбөгийн одоогийн дүрмээр бол тоглолтын үеэр пенальти цохих үед хаалгачаас юмуу шон, хөндлөвчөөс ойсон бөмбөгийг нэмж болдог. Тэгвэл Олон Улсын Хөлбөмбөгийн Зөвлөл тоглолтын үеэрх пенальтийг нэг л цохилт гэж үзэх зөв гэсэн чигтэй байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, ойсон бөмбөгийг нэмэх юмуу, үргэлжлүүлээд булан, чөлөөт цохилт хийлгүйгээр пенальти амжилтгүй гүйцэтгэсэн бол шууд хаалгач бөмбөгийг тоглолтод оруулж үргэлжлүүлэх нь зөв гэсэн байр суурь дэмжигдэж буй сурагтай.
 


Пенальтиас ойсон бөмбөгийг нэмэх, эсвэл нүүрний шугамаар гарвал булан цохих, эсвэл алдаа гарвал чөлөөт цохилт хийх зэрэг нь хааж буй багт давхар шийтгэл ногдуулж байна гэж үзжээ.

Гэхдээ эцсийн шийдвэрийг 2026 оны хоёрдугаар сард товлосон хурлаас гаргах юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hi bi haalgach(66.181.161.108) 2025 оны 07 сарын 20

Bi haalgach bolohoor ene sanaliig demjij bna\nENe minii huwid shu

0  |  0
Close menu