Иман Хэлиф: Бүтэлгүйтлээ гээд үхчихгүй, үргэлжлүүлэн тэмцэнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 02

 

Парисын олимпын наадмын боксын эмэгтэйчүүдийн 66 кг-ын жингийн аварга, Алжирын тамирчин Иман Хэлиф сүүлийн сар гаруйн хугацаанд цацагдсан өөрийнхөө талаарх мэдээнүүдэд хариулт товчхон өгчээ.

World Boxing-оос цаашид тамирчид тэмцээнд оролцохдоо заавал хүйс тогтоолгох шинжилгээ өгсөн байх шаардлагатайг дурдаад, Лос-Анжелесийн олимпод энэ журмыг мөрдөнө гэж зарласан. Үүний улмаас зургаадугаар сарын эхээр Нидерландын Эйндховений цомд Иман Хэлифийг оролцохыг зөвшөөрөөгүй.

Олон Улсын Олимпын Хороо /ОУОХ/-ны ерөнхийлөгчөөр шинээр сонгогдсон Кристи Ковентри ч “эмэгтэй тамирчдын эрх ашгийг хамгаална” гэж мэдэгдсэн. Үүний тулд эрдэм шинжилгээний тусгай багтай хамтран ажиллана гэсэн нь мөн л Иман Хэлифийн эсрэг үгс байлаа.

Тэгвэл алжир боксчин сошиал хаягтаа үүнд товчхон хариулт өгсөн байна. “Амжилт бол эцсийн цэг биш, бүтэлгүйтлээ гээд үхчихгүй. Хамгийн гол нь үргэлжлүүлэн тэмцэх зориг зүрхтэй байх ёстой” гэжээ.

Өөрөөр хэлбэл, Иман Хэлиф Дэлхий нийт түүний эсрэг байгаа мэт энэ нөхцөлд ч тэмцлээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдлээ.

Гэхдээ Кристи Ковентри ОУОХ-ны өмнөх ерөнхийлөгч Томас Бахын алдааг сөхөхгүй буюу олимпын алтан медалийг хурааж гэхгүй гэж мэдэгдээд, “Зөвхөн урагшаагаа харж, дахин алдаа гаргахгүйн тулд ажиллана” гэж мэдэгдсэн юм.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гомо(66.181.189.127) 2025 оны 07 сарын 03

Балиар сэжгийн хүүхэн

0  |  0
zochin(165.225.210.78) 2025 оны 07 сарын 03

Gomo

0  |  0
Close menu