Дорнод аймгийн нутгаар их борооны аюултай үзэгдэл ажиглагджээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 07 сарын 02

Мягмар гарагт /2025.07.01/ Дорнод аймгийн ихэнх сумдын нутгаар 15-42 мм усархаг, дуу цахилгаантай аадар бороо орж, 6-11 цаг үргэлжилсэн их борооны аюултай үзэгдэл ажиглагдсан байна. Хамгийн их нь Дорнодын Дашбалбарт 42 мм, Халхголд 37 мм, Хэрлэн болон Гурванзагалд 28 мм бороо орсон.

Өнгөрсөн хоногт бусад сумдын нутгаар буюу баруун аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0.4-14.0 мм бороо орсон байна. Үүнээс хамгийн их нь Булганы Хутагт 14.0 мм, Дорнодын Чулуунхороотод 13.0 мм бороо орсон байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.119.36) 2025 оны 07 сарын 02

Нээрээ л их борооны аюултай үзэгдэл гэж урьд нь дуулаагүй л юм байна, шинэ нэр томьёо бололтой

0  |  0
Баянаа(103.212.118.75) 2025 оны 07 сарын 02

Их борооны аюултай үзэгдэл гэж ямар юм байна вэ ээ ?!

0  |  0
Close menu