Өнөөдөр Монголын гурван бөхтэй ямар өрсөлдөгчид таарав?

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 15

Унгарын Будапешт хотноо жүдо бөхийн 2025 оны ДАШТ эхлээд хоёр хоног өнгөрлөө.

Өнөөдөр тэмцээний гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 57 кг болон эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн барилдаан болно.

Монголоос гурван бөх барилдана. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 18 нас дөнгөж хүрсэн Тэрбишийн Ариунзаяа, эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд 26 настай Одгэрэлийн Уранбаяр, 25 настай Лавжаргалын Анхзаяа нар татамид гарна.

Т.Ариунзаяагийн өрсөлдөгчийг товчхон танилцуулъя. Эхний учраа нь сугалаагаар Австралийн 29 настай Тинка Истон. Истон бол Далайн орнуудын АШТ-ий аварга. Ерөнхийдөө бүс нутагтаа амжилттай барилддаг, Дэлхийд гаргасан амжилт үгүй. Гэхдээ ДАШТ-д олон удаа оролцож буй туршлагатай тамирчин байна.

Хэрвээ Тинка Истоныг манай тамирчин ялбал Азербайжаны 19 настай Фидан Ализада, Сербийн 25 настай Марика Пэришич хоёрын хэн ялсантай нь барилдах болно. Энэ хоёр бөх хоёулаа Европын аварга.

Т.Ариунзаяаг Азийн мөнгөн медаль саяхан хүртсэн. Ер нь насанд хүрэгчдийн тэмцээнд саяхнаас оролцож, Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртэж шуугиулсан. Өсвөрийн Дэлхийн аваргын алдрыг эх орондоо анх авчирсан. Өнөөдөр гэнэдчихгүй бол сэтгэлзүйгээр дарагдахгүй барын зүрхтэй онцгой охин учраас анхныхаа ДАШТ-д оролцож буй ч цойлоод гараад ирэхийг үгүйсгэх аргагүй юм.

Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд О.Уранбаяр анх удагаа ДАШТ-ий татамид гарах гэж байна. 2023 оны Парисын “Их дуулга”-аас хүрэл медальтай ирж байсан түүний эхний өрсөлдөгч нь Австрийн Самуэль Гласснер. Гласснер гурав дахь ДАШТ-дээ оролцоно. Парисын олимпод барилдсан. Энэ жил Тбилисийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртсэн бөх.

Хэрвээ Австрийн бөхийг ялчихвал дараагийн учраа нь Африкийн аварга, Мароккогийн 22 настай Хассан Доуккали байх болно. Ер нь сугалааг харахад О.Уранбаярт энэ хоёр бөхийг ялаад дараа нь АНЭУ-ын легионер, энэ жилийн Азийн аваргын мөнгөн медальт Махмадбек Махмадбековтой шөвгийн наймд шалгарахын төлөө тулах боломж дүүрэн байна.

Сүүлийн танилцуулах бөх бол Дэлхийн аваргын хүрэл медальт Л.Анхзаяа. Ноднин анхны ДАШТ-дээ очоод хүрэл медалиар энгэрээ мялаасан залуугийн маань эхний учраа нь эзэн орны бөх, 21 настай Арон Шабо. Шабо бол залуухан, том тэмцээн уралдаанд оролцож байгаагүй, битүү морь. Эзэн орны бөх болохоор дэвжээ түших асуудал гарч болзошгүй.

Хэрвээ эхний өрсөлдөгчөө ялчихвал дараа нь Узбекистаны 28 настай Шахрам Ахадовтой таарахаар байна. Ахадов энэ жилийн Азийн аварга. Тивдээ түрүүлснээс гадна Парисын “Их дуулга”-д түрүүлээд дараа нь Ташкентын “Их дуулга”-аас хүрэл авсан. Ер нь форм сайтай байгаа тамирчин байна.

За тэгээд тамирчдадаа амжилт хүсье. Медаль хүлээе!

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.184) 2025 оны 06 сарын 16

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(102.89.82.251) 2025 оны 06 сарын 16

Зочин(66.181.176.18) 2025 оны 06 сарын 16

Анхзаяагийн сугалаа жаахан эвгүй, нөгөө хоёр нь бол уг нь явбал явахаар л юм, за тэгээд өчигдрийн гурвынхаа замаар л замнах биз дээ

1  |  0
Close menu