Стрессийн түвшин тогтоодог шүдний ухаалаг утас бүтээжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 27

АНУ-ын Тафтсын их сургуулийн эрдэмтэд бодит цагаар стрессийн түвшин тогтоодог энгийн шүдний утас бүтээжээ.

Архаг стресс нь цусны даралт ихсэх, зүрх судасны өвчин, дархлаа сулрах, сэтгэл гутрал, түгших зэрэг өвчин, эмгэг тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг хүчин зүйлс юм. Тиймээс эрдэмтэд стрессийн түвшнийг тодорхойлох аргыг хүний өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр зорьжээ.

Стрессийн даавар болох кортизол нь шүлсэнд агуулагддаг тул шүдний утас нь дээж авахад төгс тохирно гэж судлаачид онцолсон байна. Ухаалаг утас дотор маш нарийн үзүүлэлт бүхий мэдрэгч системтэй. Мөн эл технологийг ашиглан глюкоз, эстроген, хорт хавдрын маркер зэргийг шүлсээр тодорхойлох боломжтой аж.

Эрдэмтдийн баг эл бүтээлээ зах зээлд гаргах зорилгоор стартап байгуулахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu