Австралийн баруун өмнөд эрэг орчим далайн гүнд халимуудын асар том оршуулгын газар илэрчээ. Тухайн газарт 5.3 сая жилийн турш олон тооны далайн амьтдын сэг зэм цугларсан болохыг Хятадын судлаачид илрүүлсэн байна. Энэхүү байгалийн оршуулгын газрыг судалснаар хошуут халимын хувьслын түүхийг илүү гүнзгий мэдэх боломж нээгдэнэ гэж Хятадын шинжлэх ухааны академи мэдээлжээ.
Судалгаанаас үзвэл, Диамантина хагаралд 10 сая гаруй халимын сэг зэм байх магадлалтай бөгөөд зарим нь 6789 метрийн гүнд бий.
Энэхүү нээлтийг Хятадын шинжлэх ухааны академийн профессор Пэн Сяотун тэргүүтэй Хятадын далай судлаачид Энэтхэгийн далайн Диамантина хагарлыг судлах явцад хийжээ. Халимын оршуулгын газар 4616-6789 метрийн гүнд их хэмжээний талбайг хамарч байна. Энэ олон тооны халимын сэг зэм овоорсон нь тус хагарлын за V хэлбэрийн ёроолтой холбоотой бөгөөд энэ бүсэд халимын идэш хоол их хэмжээгээр төвлөрдөг байна. Судлаачид халимын сэг зэмд изотопын шинжилгээ хийхэд зарим халимууд Диамантина хагаралд 5.3 сая жилийн өмнө “ясаа тавьжээ”.

Сэтгэгдэл ( 0 )