Вашингтоны цэргийн парадад амьтад оролцоно

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 22

АНУ-ын армийн 250 жилийн ойд зориулсан цэргийн парадад цэргийн хуягт техник, нисэх онгоцнуудаас гадна морь, луус, нохой оролцоно гэж Washington Post сонинд мэдээлжээ.

Ирэх сарын 14-нд болох цэргийн парадад оролцох дайчид тусгаар тогтнолын төлөөх дайнаас авхуулаад АНУ-ын түүхэнд гарсан мөргөлдөөнийг илэрхийлэх дүрэмт хувцастай байх гэнэ. Парадын үеэр 28 Abrams танк, 28 явган цэргийн Bradley машин, 28 Stryker хуягт тээвэрлэгч оролцох бөгөөд Вашингтоны тэнгэрт 50 нисдэг тэрэг хөөрөх бол Цагаан ордны гаднах талбайд шүхэрчид буух аж. Цэргийн парадад 34 морь, хоёр луус, нэг нохой оролцохоор болжээ. АНУ-ын армийн 250 жилийн ой, АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын 79 насны ойг тохиолдуулан зохион байгуулах цэргийн парадад 25-45 сая ам.доллар зарцуулах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu