Австралид цахим спортын томоохон тэмцээн ховор болдог тул австраличууд IEM Melbourne 2025 тэмцээнийг ихээхэн сонирхон үзсэн. Тэмцээн сонирхолтой өрнөж, финалын тоглолт зөвхөн тоглогчдод төдийгүй үзэгчдэд ч хүндхэн сорилт байлаа.
IEM Melbourne 2025 оролцогчид
IEM Melbourne 2025 тэмцээн нь Австралийн Мелбурн хотын алдарт Rod Laver Arena-д дөрөвдүгээр сарын 21-нээс 27-ны хооронд зохион байгуулагдсан бөгөөд нийт шагналын сан нь нэг сая ам.доллар байв. Ялагч баг 125 мянган ам.долларын мөнгөн шагнал болон 160 мянган ам.долларын Club Reward шагнал хүртжээ. Тэмцээний зохион байгуулагчид Valve-ийн дэлхий болон бүс нутгийн чансааг үндэслэн хоёрдугаар сарын эхээр багуудад урилга илгээсэн. Үүний үр дүнд нийт 16 баг оролцжээ:
Азийг төлөөлөн хоёр баг оролцсон бөгөөд бүс нутгийн хамгийн хүчирхэг баг болох The MongolZ байв. Нөгөө нь монгол дасгалжуулагч Эрдэнэцогт “erkaSt” Гантулгаар удирдуулсан Австралийн FlyQuest баг Тодотгоход, The MongolZ багийн амжилтын ачаар монгол тоглогч, дасгалжуулагч нарын эрэлт улам нэмэгдсээр байна.
IEM Melbourne 2025: хэсгийн шат ба плей-оффын үе шат
Тэмцээний эхний шатанд 16 багийг тус бүр найман бүг бүхий хоёр хэсэгт хуваан тоглуулсан. Тоглолтууд нь Bo3 (3 хожвол ялна) форматаар, хоёр удаа хожигдох эрхтэй Double Elimination системээр явагдсан тул нэг хожигдсон ч плей-оффт гарах боломж байсан юм.
A хэсэгт хамгийн хүчтэй багууд нь MOUZ, The MongolZ, болон GamerLegion байлаа. Сонирхолтой нь FaZe Clan финалын шатанд шалгарч чадалгүй GamerLegion-д байр сууриа алджээ. B хэсгийн хувьд илүү ширүүн уралдаан өрнөсөн. Team Vitality болон Team Falcons урьдчилсан таамгийн дагуу тэргүүлсэн ч NAVI гуравдугаар байрын төлөө сүүлийн мөч хүртэл ширүүн өрсөлдсөн. Тэд замдаа Австралийн дэмжигчдийн хайртай баг болох FlyQuest-ийг хожсон бөгөөд үүнээс хойш нутгийн фенүүд “ялах гэж төрсөн” гэгддэг NAVI-ийн эсрэг идэвхтэй уухайлж байв. Үр дүнд нь NAVI өөрийн тоглолтоо гаргаж чадалгүй, Team Liquid-д шударгаар ялагдсан юм.
Team Falcons багийн шинэхэн тоглогч Илья “m0NESY” Осипов багтайгаа гар нийлэх хангалттай цаг хугацаа байгаагүй ч тэд өрсөлдөгчдөө илт давуу ялсан билээ. GamerLegion-ийг 13-3, 13-4 харьцаагаар, харин MOUZ-ийг 13-3, 13-6 харьцаагаар ялсан юм.
Олон улсын 1xBet компанийн албан ёсны түнш болох The MongolZ баг Team Liquid-ийг 2-1 онооны харьцаагаар хожиж, үзүүүтэй өрсөлдөөн өрнүүлсэн. Гэвч харамсалтай нь тэд хагас шигшээд дэлхийн хамгийн хүчтэй баг болох Vitality-д ялагдсан, 3-4-р байрт орон $105 мянган ам.долларын шагналын эзэд болов.
IEM Melbourne 2025 – Их финал
Vitality болон Falcons багуудын хооронд болсон их финалын өмнө Францын баг ялалт байгуулах магадлал өндөр гэж үзэж байв. Эхний тойрогт Inferno баг lcons багт 13-2 оноогоор ялагдал хүлээснээр Vitality багийн 3-0 ялалт гарцаагүй байв.
Гэвч хоёр дахь тойрогт Dust2 дээр Falcons өөрсдийгөө хурдан хянаж, тоглолтыг нэмэлт цагт хүргэж, эцэст нь өөрсдийн сонгосон мэпээ 16-12 харьцаагаар авч чадсан. Vitality баг дараагийн Train мэп дээр 13-9 харьцаагаар итгэл төгс ялсан ч, Mirage мэп дээр 10-13 харьцаагаар ялагдав.
Шийдвэрлэх тав дахь мэп болох Nuke дээр эхний үед Falcons илүү эрч хүчтэй харагдаж, анхны гар бууны раундыг хожоод дараалан гурван раунд авч, эхний хагаст 9-3 гэсэн онооны давуу талтай орсон. Хоёрдугаар хагаст талууд тус бүр гурван раунд хожсоноор Falcons 12-6 оноогоор ялалтаа баталгаажуулсан юм.
IEM Melbourne 2025-ийн аваргын цомыг өргөхийн тулд Falcons зөвхөн дараагийн таван раундаас ганцыг л хожиход хангалттай байлаа. Иймэрхүү нөхцөлд тэд ямар ч өрсөлдөгчөө ялж чадахаар байв. Гэвч францчууд “үнс нурман дундаас дахин амилж”, зургаан раундыг дараалан авч, тоглолтыг нэмэлт цагт хүргэв.
Ийн давуу байдлаа алдсан Falcons баг сэтгэл зүйн хувьд нурав. Ялагчийг тодруулахын тулд гурван удаагийн нэмэлт цаг шаардсан. Туршлагатай Vitality баг сэтгэл зүйн хувьд аль хэдийн ялагдсан өрсөлдөгчдөө эцэслэн буулгаж авсан, 22-20 гэсэн оноогоор ялалтаа баталгаажуулав.
Ингэснээр Team Vitality энэ улирлын дөрөв дэх ялалтаа байгуулж, оролцсон бүх тэмцээнд (BLAST Bounty Spring 2025-аас бусад) түрүүллээ. Багийн гол тоглогч Mathieu “ZywOo” Herbaut HLTV x 1xBet-ийн тооллогоор 24 дэх MVP цол хүртэж, шинэ амжилт тогтоов. Мөн IEM Melbourne 2025-д түрүүлснээр тэд ESL Grand Slam Season 5-ийг хүртэж, нэг сая ам.долларын алт хэлбэртэй шагналыг гардаж авсан юм. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон хүртэл багийн амжилтад баяр хүргэн сошиал хуудсаараа дамжуулан мэндчилгээ илгээжээ.
Сэтгэгдэл ( 0 )