Өнөөдөр жүдо бөхийн Азийн АШТ-ий хоёр дахь өдөр Монголын долоон тамирчин татамид гарах гэж байна.
Тайландын Бангкокт болж буй тус тэмцээний 57 кг-ын жинд Тэрбишийн Ариунзаяа барилдана. Өсвөрийн Дэлхийн аварга Т.Ариунзаяа Токиогийн Их Дуулгаас хүрэл медаль хүртэж, мэргэжилтнүүдийн анхаарлыг зүй ёсоор татаж, үзэгчдийн таашаалыг хүртсэн тамирчин. Эрэмгий бяцхан охин өнөөдөр тивдээ ур чадвараараа хаана яваагаа мэдрэх болно.
Ноднин тивдээ түрүүлсэн Л.Энхрийлэн 63 кг-ын жинд аваргаа хамгаалах үүрэгтэйгээр татамид гарна. Мөн эмэгтэйчүүдийн 70 кг-д Д.Есүй, Б.Ням-Эрдэнэ, эрэгтэйчүүдийн 73 кг-д Л.Анхзаяа, О.Уранбаяр нар барилдах бол 81 кг-д О.Шинэбаяр хүчээ сорино.
Өчигдөр манай таван бөх барилдсанаас 48 кг-ын жинд М.Наранцэцэг хүрэл медалийн төлөө гарсан ч ялагдсан. Өнөөдөр тамирчид маань медальтай, тивийн аваргын алттайгаар оройг угтах биз ээ.
Сэтгэгдэл ( 1 )
Тэмцээн бүрд яваад л байдаг, сурсан юм юу ч байхгүй, энэ амирчин нэртэй, жуулчин сэтгэхүйтэй нөхдөөсс медаль энэ тэр горьдох ч нөгөө бухын доодохыг харсан үнэг турж үхэх гээч болох биз дээ