Эрдэмтэд киборг тагтаа бүтээжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 16

Хятадын Наньжиний сургууль, Шинжлэх ухааны академийн Автоматжуулалтын хүрээлэнгийн эрдэмтэд хамтран амьд бие организмыг орчин үеийн технологитой хослуулсан киборг тагтаа бүтээжээ.

Робот тагтааг аврах ажиллагаа, байгаль орчны хяналт, үндэсний аюулгүй байдлын салбарт ашиглах боломжтой аж. Шинжлэх ухааны гол зорилт нь бодит гадаад орчинд нислэгийг өндрийг зохицуулах явдал байжээ. Урьд өмнөх туршилтуудыг зөвхөн лабораторийн нөхцөлд явуулдаг байсан аж. Үүний тулд эрдэмтэд тагтааны тархинд мэдрэлийн эс өдөөгчийг анх удаа ашигласнаар нислэгийн өндрийг удирдах боломж олгосон байна. Улмаар робот тагтаа янз бүрийн саад тотгор бүхий орон зайд даалгавар гүйцэтгэх чадвартай болжээ.

Цаашид энэхүү технологи нь инженерчлэлийн дэвшил, биологийг хослуулсан нисдэг шинэ системийн суурь болох боломжтой гэж эрдэмтэд үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top