Улаанбурхан өвчний 12, 13, 14 дэх тохиолдол лабораториор батлагдлаа. Тухайн батлагдсан тохиолдлууд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд байна.
Улаанбурхан нь вакцинаар сэргийлэгддэг өвчин тул эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр /ягаан/-ээс лавлан харна уу.
Хэрэв хүүхэд товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан, улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулахыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.
Хэрэв халуурсан, туурсан эсвэл хавьтал болсон бол ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2-р өрөөнд үзлэг, вакцинд хамрагдах боломжтой.
Сэтгэгдэл ( 1 )
Күүэ тэгээд аль дүүрэг суургууль тодорхой байж гэмээ нь хүмүүс сэрэмжлэх анхаарах асуудал биш юм уу.Зүгээр л тэд тэд дэх тохиолдол батлагдлаа дунд сургуулиудаас илэрч байна. Ингээд болоо юу .Худлаа юм биш үү тэгвэл гэх үндэслэл нь аль суургуулиас илэрсэн нь тодорхойгүй зүгээр л ингэж ийм мэдээ бичвэл яана гэж.