АНУ-ын Ерөнхийлөгчийн захидлыг Иранд дамжуулна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 13

Арабын Нэгдсэн Эмирт Улсын ерөнхийлөгчийн зөвлөх Анвар Гаргаш АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын захидлыг Ираны гадаад хэргийн яамаар дамжуулан Ираны дээд удирдагч аятолла Али Хаменеид дамжуулна гэж Ираны ГХЯ мэдээлжээ.

Доналд Трамп Тегеранд цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцээ хийхийг санал болгож, эсрэг тохиолдолд цэргийн хүч хэрэглэнэ хэмээн нэг бус удаа сүрдүүлж байсан билээ. Цагаан ордны тэргүүн Иранд цөмийн зэвсэгтэй болохыг хэзээ ч зөвшөөрөхгүй гэж мэдэгдээд дээд зэргийн дарамт шахалт үзүүлэх бодлого барих зарлиг буулгасан.

Харин аятолла Хаменеи дарамт шахалтын дор хэлэлцээ хийхгүй хэмээн мэдэгдэж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top