Чехийн шигшээ баг 2010 оноос хойш анх удаа аваргалав

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 27

Чехийн хоккейн шигшээ баг Швейцарын багийг 2:0 оноогоор хожиж, дэлхийн аварга болов. Хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Прага хотод боллоо.

Чехийн баг 2010 оноос хойш анх удаа дэлхийн аваргын титмийг хүртэж байна. Чехүүд ДАШТ-нд долоон удаа, Чехословак улс байхад зургаан удаа түрүүлж байжээ. Дэлхийн аваргын титмийг хамгийн олон буюу 28 удаа Канадын баг хүртэж байсан бол ЗХУ, хожим нь ОХУ-ын баг нийт 27 удаа аваргалж байжээ.

ДАШТ-ний хамгийн үнэ цэнтэй тоглогчоор Швейцарын довтлогч Кевин Фиала тодорсон бол шилдэг довтлогчоор АНУ-ын Мэттью Болди, хамгийн их гоол хийсэн тоглогчоор Дилан Козенс тодорчээ. Тэрбээр нийт есөн гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд оруулсан байна.

2025 оны ДАШТ Швед, Данид тавдугаар сарын 9-25-ны хооронд болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top