Чех Украинд цөөн Ми-24/35 нисдэг тэрэгнээсээ хоёрыг нь өгчээ

2024 оны 03 сарын 22

Чех Украинд хоёр “Ми-24/35” нисдэг тэрэг өгчээ. Прагагаас Киевт өгсөн Зөвлөлтийн үйлдвэрийн “Ми-24/35” нисдэг тэрэг нь тус улсад байгаа ийм төрлийн найман нисдэг тэрэгнийх нь хоёр нь аж.

Тус улсын Батлан хамгаалах яамны мэдээлэлд өгүүлснээр Украинд өгөх өөр цэргийн техник үлдээгүй гэнэ. Чехийн Батлан хамгаалахын сайд Ян Черноховын ярьснаар дээрх төрлийн нисдэг тэрэгнүүд нь Чехийн Агаарын цэргийн хүчинд 40 гаруй жил “ажиллажээ”.

Чехийн эрх баригчид хоёр долоо хоногийн өмнө хаалттайгаар хэлэлцэж, Украинд “Ми-24/35” нисдэг тэрэг өгөхийг зөвшөөрсөн байна.

Үүний өмнө Чехийн Ерөнхийлөгч Петр Павел “Европ Киевийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэх ёстой” гэж мэдэгдсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
m(103.57.93.163) 2024 оны 03 сарын 23

hogiin chehuud uursduu uduj bainaa orosiig .

1  |  2
Top