Финланд аз жаргалтай орнуудын жагсаалтыг дахин ТЭРГҮҮЛЭВ

2024 оны 03 сарын 20

Финланд улс дэлхийн хамгийн аз жаргалтай орнуудын жагсаалтыг долоо дахь жилдээ тэргүүллээ.

Дэлхийн аз жаргалын тухай тайланд өгүүлснээр энэ жагсаалтын эхний 10 орон цар тахлын өмнөх үеийнхтэйгээ адил байгаа юм.

Финланд улс хамгийн аз жаргалтай орны жагсаалтыг дахин тэргүүлсэн бол хоёрдугаар байрт Дани, гуравдугаарт Исланд улс орж байна.

Жагсаалтын эхний 10-т Швед, Израил, Нидерланд, Норвег, Люксембург, Швейцар, Австрали урьдынхаараа багтжээ.

Тэгвэл хамгийн аз жаргалгүй орнуудын жагсаалтыг Афганистан улс “тэргүүлж” тус жагсаалтад Ливан, Лесото, Сьерра-Леоне болон Бүгд найрамдах ардчилсан Конго улс багтжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top