ЭНЭ ӨДӨРТ I Аз жаргал ба талархлын 4 хүч

2024 оны 03 сарын 20

Өнөөдөр Олон улсын Аз жаргалын өдөр. Бид нөхцөл байдлаас үл хамааран өдөр бүрийг аз жаргалтай өнгөрүүлж болох ажээ. Харин хэрхэн аз жаргалыг олох вэ гэх асуултад мэргэжилтнүүд “таларх” гэж хариулжээ. Талархалд орших 4 хүч нь таныг аз жаргалтай болгоно.


Эерэг болно

Өглөөг талархлаар эхэлж, өдрийг талархлаар төгсгөвөл амьдралд маш том өөрчлөлт гарах нь ээ. Өөрт байгаа зүйлдээ, өнөөдөр хийж амжуулсан зүйлдээ, эрүүл саруул байгаадаа таларх. Талархал илэрхийлснээр хүн эерэг болж, эерэг байх үедээ хүн боломжийг олж хардаг аж.

Стрессийг ялна

Хүн 20-хон секунд ямар нэгэн зүйлд талархан бодоход стрессийн даавар болох кортизолыг дарангуйлдаг. Талархсанаар сэтгэл санаа тайвширч, гүн амьсгаа аван, цусны эргэлт сайжирч, бие дэх хүчилтөрөгч ихэсдэг.

Айдсыг дарна

Талархал илэрхийлснээр уур уцаар, айдсаа дарж чадна. Итгээрэй.

Аз жаргалтай болно

Талархал илэрхийлэх нь аз жаргалын мэдрэмжийг 25 хувиар ихэсгэдэг юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top