[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] I Аз жаргалтай болгох 6 хүнс

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 30

Аз жаргалын даавар ялгаруулдаг хүнсний бүтээгдэхүүнүүдийг нэрлэе.


Авокадо

Авокадо идэх нь серотонин буюу аз жаргалын дааврыг ялгаруулдаг. Мөн таны арьс, үс, хумсанд сайнаар нөлөөлнө.

Ногоон цай

Ногоон цай нь таныг амар тайван байхад тусална. Мөн ясны сийрэгжилт, хавдар, зүрх судасны өвчин, шүд хорхойдолтын эрсдэлийг бууруулдаг. Түүнчлэн судсыг тэлж, бүлэн үүсэхээс сэргийлэх замаар зүрхний шигдээс, зүрхний дайрлагад өртөхөөс сэргийлдэг.

Хар шоколад

Хар шоколад нь магнигаар баялаг. Эрдэс бодис нь таны эд эсийг сэргээх бөгөөд сэтгэл санааны тавгүй байдлыг багасгана. Мөн уйтгар гунигийг арилгах шидтэй.

Самар

Самар нь депрессийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд зан аашийг сайхан болгоно. Мөн таны ой санамжинд сайнаар нөлөөлнө.

Спинач

Ногоон навч нь В витамин болон фолийн хүчлээр тун баялаг, энэ нь таны бодисын солилцоонд сайнаар нөлөөлнө. Мөн антиоксидант  учир таны тархины эсүүдийг хамгаална.

Тахианы мах

B12 витаминаар баялаг тахианы мах нь сэтгэл санааг сайхан болгоно.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б(192.82.77.125) 2023 оны 06 сарын 30

Бууцай гээч

0  |  1
Top