ЗӨВЛӨГӨӨ I Гэдэс дүүрэх үед яах вэ?

2024 оны 02 сарын 13

Янз бүрийн хоол хольж идэх, хүйтэн зүйл уух үед гэдэс дүүрч, доошоо унгуулах зэрэг нь хүн бүрт тохиолддог зүйл. Энэ нь ходоод гэдэсний үйл ажиллагаа хямарснаас болдог аж. Гэдэс дүүрэх үед ямар арга хэмжээ авах вэ?


Болгоомжлох ёстой хоол хүнс:

 

  • Хүйтэн унд
  • Хонины сүү, тараг
  • Гэдэсний шинэ шөл
  • Ундны ус солигдох

 

Хэрхэн намдаах вэ?

 

  • Ширгээсэн ус уух
  • Гэрийн нөхцөлд гэдэс, хэвлий, ууц нуруугаа хонины сүүлний тосоор тосолж, бүлээн жин тавина
  • Бүлээн, тослог нүнжигтэй хоол унд хэрэглэж, гам дэглэм сайн сахих
  • Уламжлалт төөнө засал, бариа засал хийлгэж болно
  • Рашаан, шавар эмчилгээ
  • Дасгал хийх

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top