Энх тайвны төлөөх уулзалт яагаад ҮР ДҮНГҮЙ байна вэ!

2024 оны 01 сарын 17

Украины энх тайвны төлөөх гэж нэрлэгдсэн уулзалтууд үр дүнгүй болж, Оросын оролцоогүйгээр хэлэлцүүлэг хийх нь утгагүй байна гэх байр суурийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков илэрхийллээ.

Барууны хэвлэлүүд Швейцарт болсон арга хэмжээ ямар нэгэн үр дүн, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөгүйгээр дууссан гэж бичжээ.  “Итгэлцлийг сэргээх” нь сэдвийн дор Швейцарын Давос хотноо 54 дэх удаагийн дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт эхэлсэн. Форумд 60 гаруй орны төр, засгийн тэргүүн болон бизнес төлөөлөл, 40 орчим төрийн бус байгууллагын төлөөлөгчид, НҮБ, ДЭМБ, ОУВС, НАТО зэрэг байгууллагын тэргүүнүүд оролцож байгаа юм. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський үг хэлнэ.

Чуулга уулзалтын үеэр хуваагдсан дэлхийн аюулгүй байдал, хамтын ажиллагаа, шинэ эрин үед өсөлт, ажлын байр бий болгох нь, хиймэл оюун ухаан нийгэм, эдийн засгийн хөдөлгөгч хүч болох нь, уур амьсгал, байгаль орчин, эрчим хүчний урт хугацааны стратеги зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнөх аж.

Дэлхийн өмнөд болон төвийг сахисан улс орнууд АНУ-ын ашиг сонирхлын үүднээс мөргөлдөөнд оролцохыг хүсэхгүй, Москватай тогтвортой, найрсаг харилцаатай байхыг илүүд үзэж байгааг Оросын улс төр судлаачид онцолсон байна.

Энх тайвны төлөөх уулзалт Оросын оролцоогүйгээр болох нь ямар нэгэн үр дүнд хүрэх ирээдүйгүй үйл явц хэвээр үлдэнэ гэж Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгджээ.

Кремлийн төлөөлөгч Киевийн зохион байгуулалттайгаар хэд хэдэн орны үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдтэй Давост болсон уулзалтын талаарх хэвлэлүүдэд гарсан мэдээллүүдийн тухай “Бид энэ үйл явцад нэг бус удаа дүгнэлтээ өгсөн. Үнэндээ эдгээр яриа нь яриа хэлэлцээний төлөөх яриа юм. Бид оролцоогүй болохоор энэ энгийн шалтгаанаар яриа тодорхой үр дүнд хүрэхэд чиглэгдээгүй, чиглэгдэж чадахгүй юм” гэжээ. Украины тал Лондоны заавраар хэлэлцээ хийхээс татгалзсан тул яриа хэлэлцээ хийх урьдчилсан нөхцөл байхгүй гэж Д.Песков нэмж хэлсэн байна.

Ямар ч өсөлт байхгүй

Украины дэвшүүлсэн энх тайвны томъёолол гэгчийг хэлэлцэх дөрөв дэх уулзалт Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын өмнөхөн Швейцарын Давос хотноо үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдийн түвшинд болсон юм. В.Зеленськийн Тамгын газрын дарга Андрей Ермакийн хэлснээр уулзалтад Европын 39, Азийн 18, Африкийн 12, Өмнөд Америкийн зургаа, Хойд Америкийн гурав, далайн хоёр орны төлөөлөгч оролцжээ.

Гэсэн хэдий ч уулзалтын төгсгөлд оролцогчид нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй, дараагийн алхмуудын талаар тодорхой ойлголтгүй дууссан аж. Швейцарын Гадаад хэргийн сайд Иньяцио Кассис “Энэ удаагийн уулзалт магадгүй ийм хэлбэрийн сүүлчийн уулзалт байх. Дараагийн алхмууд тодорхойгүй хэвээр байна” гэжээ. И.Кассис уулзалтын дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Украины энхийн үйл явцыг ОХУ-ын оролцоогүйгээр хэлэлцэх боломжгүй” гэж мэдэгджээ. Тэрбээр “Ямар нэг байдлаар бид Оросыг энэ үйл явцад оролцуулах арга замыг олох ёстой. Орос үгээ хэлж чадахгүй бол энх тайван гэж байхгүй” гэсэн байна.

Их Британийн Financial Times сонин мөн Давост болсон уулзалтын үр дүн тодорхой болоогүйд анхаарал хандуулжээ. Тус сонины тоймчид “ОХУ-ын оролцоогүйгээр ийм уулзалт хийх нь утгагүй. Энх тайвны гэрээнд ахиц дэвшил гараагүй” гэж онцолжээ.

Мөн Бээжинд урилга илгээж, Хятадын төлөөлөгчдөөс Давост байсан ч Украины энх тайвны ээлжит уулзалтад Хятад оролцоогүйг зарим хэвлэлүүд онцлов. Володимир Зеленський 2022 онд “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцогчдод цахимаар үг хэлэхдээ энх тайвны томъёолол гэгчийг танилцуулж байсан юм. Энэ нь тухайлбал, Оросын цэргийг гаргах, байлдааны ажиллагааг зогсоох зэрэг 10 зүйлээс бүрдэнэ. Үүний зэрэгцээ, уг санаачилга нь Москвагийн байр суурийг ямар ч байдлаар харгалзахгүй.

Өнгөрсөн 2023 онд Копенхаген, Эр-Рияд, Мальта дахь уулзалтыг энэхүү “томъёо” хэлбэрээр зохион байгуулсан. Гэсэн ч эцсийн тунхаглалыг батлахгүйгээр, баримт бичигт гарын үсэг зурахгүйгээр, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахгүйгээр юу ч дуусаагүй аж.

Нөхцөл байдалд хутгалдахыг хүсэхгүй

Давосын уулзалтаас үр дүн гарахгүй гэдэг нь тодорхой байсан гэж зарим тоймч тэмдэглэжээ. Учир нь гол тоглогчид болох Орос, Хятад энэ арга хэмжээнд оролцоогүй. Барууны орнууд дипломат дэмжлэг үзүүлсэн ч ийм нөхцөлд үр дүнд хүрэх боломжгүй аж.

Дараагийн уулзалт нь тодорхой зүйлд хүргэхгүй гэж шинжээчид мөн үзжээ. Киев энх тайвны томъёо гэгчээ сурталчлахад маш идэвхтэй байгаа ч Барууны блокоос гадуурх улс орнууд ийм санаачилгаас болгоомжилж байгаа гэнэ.

Өмнөх уулзалтаас хойш Украины байр суурь эрс муудсан бөгөөд Зеленськийн “томъёо” огт өөрчлөгдөөгүй гэв. Оросыг бууж өгөхийг заасан уг “томъёо” нь Киевийн сөрөг довтолгоо бүтэлгүйтсэн, илт ядаргаатай, Европ, АНУ-д энэ мөргөлдөөнийг санхүүжүүлэх хүсэлгүй байгаа нөхцөлд тун хачин зүйл ажээ. Үүний зэрэгцээ, дэлхийн өмнөд бүсийн орнууд мөргөлдөөнийг Европын зөрчил гэж харж байгаа гэх. Мөн нөхцөл байдалд хутгалдахыг хүсэхгүй байгаа орнууд ч бий. Давосын уулзалтыг зохион байгуулагчдын зарим нь яриа хэлэлцээ үр дүнгүй байгаагийн гол шалтгааныг ойлгож байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(129.205.113.184) 2024 оны 01 сарын 18

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(129.205.113.184) 2024 оны 01 сарын 18

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
АНу(103.212.119.222) 2024 оны 01 сарын 18

Орос, НАТО-гийн дайныг нутаг дэвсгэр дээрээ хүлээн авч, өөрийн улсаа ингэж арилгадаг ийм тэнэг хүн бас байдагаа!!!

2  |  1
m(66.181.190.142) 2024 оны 01 сарын 18

эрүүл ухаантай хүнд бол инээдтэй юм ярьж байх юм

2  |  0
Z(58.137.3.168) 2024 оны 01 сарын 18

Украйны энэ жүжигчин,арай салбадай, бөгс долоогчийг одоо тоох хүн,улс улам л багасж бнадаа

2  |  1
Зочин(202.9.46.14) 2024 оны 01 сарын 18

Үр дүн хүлээгээд хэрэггүй. Украин дууссан.

3  |  1
Top