Боулингийн бөмбөгийг санагдуулам робот туслахыг танилцуулжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 16

 

БНСУ-ын “Samsung” корпорац эзнийхээ гэрийг сахих үүрэг бүхий “Ballie” робот туслахын шинэ загварыг танилцуулжээ.

Гурван дугуйт “Ballie” робот камер болон лазерын радарын тусламжтай орон зайн чиг баримжаа авдаг байна. Роботын тусламжтай гэрэл, агааржуулагч, халаагуур зэрэг ухаалаг гэрийн функцүүдийг удирдах боломжтой аж. “Ballie” орон гэрийг бүрэн хяналтдаа авч, эзэндээ гэрэл зураг болон дүрс бичлэг илгээх гэнэ. Роботыг дуу хоолой болон текстээр удирддаг байна. Хиймэл оюун ухаан бүхий робот эзнийхээ шаардлага, даалгаврыг гүйцэтгэх чадвараа сайжруулах чадвартай. “Ballie” роботыг энэ оны сүүлээр худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top