“Урт цагаан” зургийн цомог, хүмүүсийн сэтгэлд үлдлээ

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 01 сарын 09

Улаанбаатар хотын түүхт барилгуудын нэг “Урт цагаан”-ыг  нийслэлчүүдийн нүдэн дээр устгаж, хана туурганы хэлтэрхий, шавар шороог ачсан том  машинууд хойно өмнөө орон хогийн цэг рүү давхилдаж байна. Нийслэлчүүд  дэмий л харамсаж, хүчитгэж багана тулгуур ашиглан сэргээж болоогүй юм байхдаа, энэ чинь бидний түүхийн нэг хэсэг шүү дээ” хэмээн шогшрох. Зарим нь гар утсаараа зургийг нь дарж сошиалд тавьж, тус барилгын үүх түүхээс  эшлэн асуудал сөхжээ. Харин мэргэжлийн байгууллагуудын зүгээс “Урт цагааны барилга”-ыг болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гарсан үед иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд ихээхэн хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй гэж үзэж, 2011-2019 оны хооронд найман удаагийн дүгнэлт гаргасан байдаг” гэх тайлбарыг өгч байгаа юм.

Урт цагаан, 1960-аад он

Нийслэлийн удирдлагууд “Урт цагаан”-аас нүүр буруулсан гэдгээ 2015 он үеэс цухалзуулж байсан гэж болно. Нураагаад оронд нь нийтийн эзэмшлийн талбай тохижуулах, эсвэл  худалдааны төв барих, жуулчны гудамж болгон шинэчлэх талаар олон жил ярьсан.Ингээд тухайн үеийн НИТХ-ын  28/13 дугаар тогтоолоор "Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн техник, эдийн засгийн үндэслэл" хот төлөвлөлтийн баримт бичгийг  баталсан байдаг. Гэхдээ “Урт цагаан”-ы барилгыг “Тусгай хамгаалалтанд авах барилга байгууламж” (2.6.1) хэмээн үзэж, Нийслэлийн хоёдугаар зэргийн хамгаалалтад авах, мөн шинээр сайжруулахдаа “хэвээр хадгалах”, “фасад өнгө төрхийг хэвээр хадгалах” төлөвлөлтийн зарчим баримтлах, “Дурсгалт цогцолбор гудамж талбай, барилга байгууламж бүхий газар нутаг хэлбэрээр хамгаалах" асуудлыг  тус тус заажээ. Хот төлөвлөлтийн энэхүү  баримт бичиг хүчин төгөлдөр мөрдөгдаж ирсэн ч Хотын удирдлагууд оны өмнө буюу арваннэгдүгээр сарын 2-ны өдөр “Урт цагаан”-ыг нураах, эсэх санал асуулга зарласан. Санал асуулгад түүхт барилгыг хүчитгэх, сэргээн засах гэсэн утгатай асуулга оруулаагүй гэх шүүмжлэл гарсан ч тэр нь өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх гэгч болоод өнгөрсөн. Ингээд удалгүй санал асуулгаар “Нураах шийдвэр гарлаа” хэмээн арванхоёрдугаар сарын 27-нд цаг­даагийн хамгаалалтад авсан. Ингээд шинэ оны эхний өдрүүдэд нурааж эхэлсэн бол өнөөдөр “Урт цагаан” энд байсан гэх ул мөр овоол­сон шороонуудыг автомашинууд зөөсөөр...

Урт цагаан, 2019 он

“Урт цагаан”-ы түүхийг сөхвөл тус гудамж анх 1778 онд Их хүрээ одоогийн байршилд ирж суурьшихад үүссэн гэж түүх сурвалжид тэмдэглэжээ. Ингэхдээ  хүрээний анхны Худалдааны төв гудамж байсан аж.  Хожим 1954-1961 онд  Улаанбаатар хотыг хөгжүүлэх нэгдүгээр ерөнхий төлөвлөгөөний хүрээнд уг газар “Үйлдвэр хоршооллын худалдаа, үйлчилгээний нэгдсэн барилга” барих шийдвэр гарсан байна.  Ингээд Монголын хоёр дахь архитектор Б.Дамбийнямын зураг төслөөр 1958-1961 онд барьж ашиглалтад оруулсан нь төд удалгүй “Урт цагаан” гэх гуншинтай  болжээ. Хийцлэл нь  хөндлөн  сунасан  хэлбэртэй, Улаанбаатар хотын хамгийн урт барилга байсан зэргээс иргэд дээрх нэрийг өгсөн болов уу. Харин архитекторууд уг барилгыг Монгол Улсын анхны модернист барилгын нэг гэдэг юм билээ. Магадгүй “Урт цагаан” бий болсноор Монгол Улсын 21 аймаг, 360 суманд Нийтийн ахуй үйлчилгээний төвүүд бий болох эхлэл тавигдсан байж таарна. Харин 1990-ээд оны их хувьчлалаар  үйлдвэр аж ахуйн газруудыг татан буулгаж хувьчилснаар бүгд байхгүй болсон. Нэг үгээр хэлбэл, монголчууд гар мухар болсон. Гутал хувцсаа оёод өмсчихдөг байсан бол бусдын гар харах эхлэл тавигдсан. Гэтэл нийтийн ахуй үйлчилгээний  ийм төв одоо ч хэрэгтэй. Хүмүүсийн эрэлт хэрэгцээнд байсаар байгаа. Тиймдээ ч “Урт цагаан”-ыг зорих нийслэлчүүдийн хөл татралгүй явж ирсэн. Харин одоо “Урт цагаан”-гүй боллоо.

Урт цагаан, 2024.01.06

“Урт цагаан” зургийн цомог, хүмүүсийн сэтгэлд, тэндээс ажил амьдралаа босгож, болгож явсан өдгөө “үүрээ эвдүүлсэн шоргоолж” шиг хаачихаа мэдэхгүй бужигнаж үлдсэн худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдийн дурсамжид үлдлээ. Нийслэлчүүд “Урт цагаан”-гүй боллоо. Хотын даргын мэдэгдсэнээр бол удахгүй тэнд иргэдийн хүсэлтийн дагуу ногоон байгууламж барих юм гэсэн. Урт цагаан”-ы оронд “Урт ногоон” нэртэй цэцэрлэгт хүрээлэн босох цаг ойрхон ч юм уу, хол ч юм уу хэн мэдлээ.

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.233) 2024 оны 01 сарын 10

Түүхсээд байх юу байхав. Мөлжлөгийн оромжийг газартай тэгшилсэн нь зөв болсон.

0  |  0
Иргэн(66.181.161.61) 2024 оны 01 сарын 10

Тохь муутай засаж янзлаагүй жижигхэн жижигхэн хулганы нүх шиг олон өрөө,нэг их хүний сэтгэл татаад байх зүйлгүй.Иргэд үйлчилгээ авахын тулд л ордог.Харин үйлчилгээ үзүүлдэг хүмүүст тэр хавьд нь нэгдсэн аятай тохитой үйлчилгээний төвтэй болоход нь анхаарч туслах хэрэгтэй.

1  |  0
ард(202.9.41.2) 2024 оны 01 сарын 10

захиалгатай нийтлэл л байна, хэзээнээс түүхий дурсаглт болчихсон юм бэ? Нураж унах гэж байгаа аюулгүй ажиллагааг хангахгүй эвдэрч муудсан байшинг харинч аль эрт нураах ёстой байсан юм, харин төрийн өмчийг ар худрагаар өөрийн болох гэсэн хэдэн увайгүй нөхдүүд санаархал бүтэлгүйдэв

1  |  0
Хэнмэдэх(66.181.160.27) 2024 оны 01 сарын 10

Урт цагааныг түрээслэгчид хэтэрхий мөнгөний хойноос улайраад өнгө үзэмжийг нь өөд нь татах талаар юу ч хийгээгүй шүү дээ Тэгээд яах байсан юм бол доо Өөрсдөө 5 төг олж байвал хотын гоо үзэмж хамаагүй юу Түрээслэгчид дэндүү увайгүй байсан тул буулгах нь зөв

3  |  0
Zochin(66.181.189.121) 2024 оны 01 сарын 10

Xotiin unagan xymyys bol bagaasaa togloj ussun gazraa sain oilgono, xotojson xuduunii orkuud suuld xotod orj irsen boloxoor oilgoxgui zugeer neg zavaan baishin gej xelex baix. \nGexdee bainga zasvar xiigeed archlaad yavsan bol uur l baix baisan daa.

1  |  0
Зочин(103.57.95.192) 2024 оны 01 сарын 10

Балгас болгосогн нөхдүүд ньНиислэлиин өмчиин газөо

1  |  0
Зочин(59.153.114.90) 2024 оны 01 сарын 10

Түрээслэгч нэртэй нөхдүүд дэндүү хайхрамжгүй, сэтгэлгүй хандаж, жинхэн балгас болгосон байсан даа. Буулгаад газар дээр нь цэцэрлэгт хүрээлэн байгуулсан нь дээр. Ядаж нүдэнд нэг навсайсан байшин тороод байхгүй зүгээр

1  |  0
Зочин(103.212.118.153) 2024 оны 01 сарын 09

Урт цагаан ямар ч түүхийн дурсгал биш ш дээ, байдаг л нэг байшин, бусдаас ялгарах гоц гойд юм байхгүй нэг дөрвөлжин байшин

0  |  0
Mandahbayar(49.0.138.119) 2024 оны 01 сарын 09

Neg muu balgas Bolson bair nuraagaa l biz!!! Yun surtei yum saraachdag Medrel be???

2  |  1
м(66.181.187.38) 2024 оны 01 сарын 09

Уянгын халил хэтрэхээрээ муухай

2  |  0
МОНГОЛ(43.242.242.140) 2024 оны 01 сарын 10

Ямар түүх архитекторын нэн үнэт дурсгал биш дээ. Газар хөдлөлт, элдэв гамшигт тэсвэргүй.сан,шугам сүлжээ гэх юмгүй болсоон, хувь давхар тзрээслэгчдийн оромжийг арилгаж шинэ сргэг юм бүтээх хэрэгтэй ш дээ. Харин Төв музей, МУИС-н барилга,Дуурь, драмын театр, хадгалж үлдэх хэрэгтэй болов уу.

8  |  1
Top