Л.Гантөмөрт “ЦАГААН ТУГ”-аа өргөх л үлдлээ

2023 оны 12 сарын 26

АН доторх эрх мэдлийн төлөөх эцэс төгсгөлгүй  дажинд Л.Гантөмөр цэрэггүй жанжин шиг, нүцгэн ноён шиг үлдэж байна. Уг нь удирдагч хүн өөрийн гэсэн багтай, баг нь бат цайз мэт хүрээлж, бас өрлөг жанжингууд шиг тулж түшиж байж, зорьсон зорилго, бодлого, хөтөлбөрийг нь ялалтад хүргэнэ л дээ. Гэтэл мань хүнд тийм юм байдаггүй. 21 аймгийг тойрлоо, намын гишүүдтэйгээ уулзлаа, залуустай уулзалт хийлээ, ийм тийм хуралд үг хэллээ  л гэдэг. Тэр нь ганцаараа л үглэж явахаас хэтрэхгүй байна. Магадгүй зарим нь харин ч их ажил хийж байна, намын гишүүдээ сонслоо, тойрч явлаа гэх байх. Аливаа намын ч бай, төрийн ч бай, амин хувийн  ажилд ч гэлээ, үр дүн гэж бий. Л.Гантөмөр тойрч яваад намын гишүүд нь тойрч бүчсэн юм алга. Ахмадууд нь ч, залуус нь ч, нийт гишүүд нь нэгдэж нийлээд түшсэн, дэмжсэн юм алга. Мань хүн ганцаардсан чоно шиг л ийм тийшээ гүйж байна. Өрсөлдөгч МАН нь ч тэднийг өрсөлдөгч гэж харахаа байлаа. Өмнө ургасан чихнээс сүүлд ургасан эвэр гэгчээр шинэ намууд хүртэл тоохоо байлаа. Нөгөө үхсэн буурын толгойноос амьд ат айна гэгч үг бүр үлгэр болов.

Дотроо арцалдаж, уралцаж байгаа эв нэгдэлгүй айл ийм л дорой буурай харагддаг байх нь. Дээр нь намын дарга нь гар мухар, нэг үгээр хэлбэл “шалдан хаан” шиг байгаа юм чинь. Хэдхэн хоногийн өмнө АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийн сонгууль болсон.

Энэ сонгуулиар гарч ирсэн Буянаагийн Ган-Очир хэмээх залууг улс төрийн хүрээнийхэн экс Ерөнхийлөгч Х.Баттулгын багийн хүн гэлцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, АН-ын залуучуудын байгууллага  ийнхүү Х.Баттулгын баруун суганд хавчуулагдчихаж байна. Б.Ган-Очир хэлэхдээ “Миний өрсөлдөгч Ардчилсан намд байхгүй. Бид бүгд хамтран зүтгэгчид. Миний өрсөлдөгч бол НАМЗХ-ны ерөнхийлөгч Н.Учрал. Буянаагийн Ган-Очир хийсээр ирсэн, хийх ч болно, хийсээр ч байх болно. Боловсролтой залуусыг залуучуудын байгууллагатаа оруулж ирье, инфлюзер залуучуудыг оруулж ирье. Яг бодит байдал дээр МАН-д бүтээлч байдал, бодлого, хийсэн бүтээсэн ажил алга. Бидэнд, Ардчилсан намд шийдэлтэй, бодлоготой, боловсролтой, хийсэн ажилтай залуус байна. Би эндээс гараад 21 аймгаа бүтэн тойрох болно” гэсэн. Харахад Б.Ган-Очир 21 аймгийг тойрох ч мөн чанартаа  Х.Баттулга  л тойрно гэсэн үг. Багаа тэгж бүрдүүлэх бололтой.

Үүнээс өмнө Нийслэлийн Ардчилсан намын даргын сонгууль болсон. Мөн л Л.Гантөмөрийн горилогчид  байнд ч үгүй, банзанд ч үгүй хоцорсон. Х.Баттулгын тойрон хүрээлэгчдээс энэ сонгуульд нэлээн хүчтэй оролцож, нэрээ дэвшүүлсэн. Гаднаас нь харахад хэд хэдэн хүн өрсөлдсөн, их л ардчилалтай сонгууль болсон мэт. Гэвч тэр дотроос Т.Батцогт гарч ирсэн. Түүний хувьд  МоАХ-ноос нэр дэвшин өрсөлдсөн, ард нь Х.Баттулгын баг “асаалттай танк” шиг ажилласан. Тэрбээр  дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө Нийслэлийн Ардчилсан намын гишүүдийн тоог жилийн хугацаанд 40 мянган шинэ хүнээр нэмэгдүүлэх, гадаад харилцааг түшиглэн намын гишүүдээ БНСУ, Япон зэрэг оронд сургалтад хамруулах зэрэг арга хэмжээг авна гэж мэдэгдсэн. Бараг л Нийслэлийн АН-ын дарга гэхээс илүү Ардчилсан намын даргын байр суурийг илэрхийлсэн. Дээрх нөхдүүд  хийж буй үйлдэл, хэлж буй үгээрээ Л.Гантөмөрийг намын дарга гэж харахгүй байна шүү дээ. Ийм байтал мань хүн гоё үг хэлж, микрофон бариад яваад байдаг. Яах гэж байгаа юм бүү мэд.

Дээрх хоёр үйл явдлаас өмнө өнгөрсөн аравдугаар сард болсон намынхаа удирдлагуудын зөвлөгөөн дээр "Одоо бидний улс төр эхэлнэ" хэмээн онцолж байсан. Тухайлбал, "Эвлэж нийлж, эмхлэгдэж цэгцэрсэн Ардчилсан намын шат шатны удирдлагуудын  амгаланг айлтгая. Хүмүүс олон санаа хэлж байна. Миний бодлоор, миний бодлоор ч гэж дээ биднийг Үзэл баримтлал, үнэт зүйл маань энд цуглуулсан. Үүнийг нам гэдэг. Тэгэхлээр бид нэг үзэл баримтлалтай, нэг үнэт зүйлтэй, нэг хаягтай хүмүүс. Харамсалтай нь энэ үнэт зүйл маань сүүлийн хэдэн жил алдагдсан. Энэ бол хагарал хуваагдал, хэрүүл тэмцэл, гомдол цөхрөл, уур хилэн болж хувирсан хар өдрүүд байлаа. Үүнтэй зэрэгцээд цар тахал, хөл хорио, үгүйрэл ядуурал, төрийн дарамт, өрийн дарамтанд монголчууд сөхөрсөн билээ.

Зон олон эрх баригчдаас юу ч хүлээгээд нэмэргүйг эдгээр хүнд өдрүүдэд яс махандаа шингэтэл ойлгосон. Иргэд харин Ардчилсан нам руу горьдлого, цөхрөл шингэсэн нүдээр харсан. Харамсалтай нь бид ард түмэн, улс монголоо бодох нь бүү хэл өвөр зуураа хэмхэлдэж, намаа тарааж, хосоо шувтрах дээрээ тулаад байсан. Үүнтэй зэрэгцээд томоохон ялагдлуудыг амсаж тартагтаа тулсан. Ялагдлынхаа шалтгааныг бид олж чадсан. Нэгд. Дотоод эв нэгдлээ хангаж чадаагүй.

Хоёрт, Үзэл санаанаасаа ухар­сан. Гуравт. Стратеги боловс­руулаагүй гэх мэт хүчин зүйлүүдийн улмаас ялагдал амссан. Эвдрэлцэлд гадаад дотоод хүчин зүйлүүд бий. Би гаднаас шалтгаан эрэхийг хүсэхгүй байна. Энэ бол бид бүгдийн алдаа. Ер нь эвлэх гэдэг дайтахаас хүнд юм байна.Их муудчихсан хоёр хүнийг уулзуулаад суух хамгийн хэцүү гэдгийг ойлголоо. Дайтах, хэрүүл хийх амархан. Харин эвлэх, ойлголцох гэдэг нь асар их тэвчээр шаарддаг юм байна. Гэвч бид чадаж байна. Чадлаа” гэсэн. Чадсан зүйл харамсалтай нь харагдсангүй. "Одоо бидний улс төр эхэлнэ" гэж тунхаглаад байсан, гэтэл “Тэдний улс төр эхэлсэн”. Хамаг байдгаа Х.Баттулгад тавиад туучихсан юм чинь Л.Гантөмөрийн хувьд  2023 оны төгсгөлд  “шувтарсан цагаан бумбанд буух” гэгч л боллоо. Энэ тохиолдолд нам удирдаж, 2024 оны сонгуульд орох ч хэрэггүй. Наана нь нам дотроо ялагдчихаж байгаа хүн хатуухан хэлэхэд,  одоо “Цагаан туг”-аа өргөөд буугаад өгчихсөн нь дээр боллоо. Хүн хэчнээн сайн ч өөрийн гэмийг ухаардагүй юм гэсэн. Л.Гантөмөр өөрөө үүнийгээ  ойлгодоггүй юм бол ядаж цүнх савыг нь барьдаг нөхдүүд дэргэдээс  хэлж өгдөггүй  юм байх даа.

Ч.ЗОТОЛ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
лу гантөмөр хэн ч би(66.181.161.51) 2024 оны 01 сарын 02

Новш шдээ гантөмөр

0  |  0
МоАХ-ны жинэхэнэ пар(202.21.107.4) 2024 оны 01 сарын 02

ЖОНХУУ БАТТУЛГА КОММУНИЗМ БАЙГУУЛАХ МӨРӨӨДӨЛТЭЫ БАЙГАА НЬ НУУЦ БИШ. ОРОСЫН ФАШИСТУУДТАЙ ХҮЗҮҮ СЭЭРЭЭРЭЭ ХОЛБООТОЙ. ЖОНХУУ БАТТУЛГАД АРДЧИЛАОЮЛ ТҮЙ Ч ХАМААГҮЙ. ТЭР БОЛ АЛУУЧИН ЯРГАЧИН ЖУКОВЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨСӨН БУЗАР КОММУНИСТ. МОНГОЛЫГ ЗӨВХӨН ЛИБЕРИАЛИСТУУД АВАРЧ ХӨГЖҮҮЛНЭ. ДААНЧ ЭНЭ НЬ МОНГОЛД БАЙХГҮЙ НҮҮРЭНДЭЭ АРДЧИЛАЛ ЯРЬДАГЧ АЧАР ДЭЭР КОММУНИСТУУД ЭНЭ УЛС ОРНЫГ СҮЙДЭЛЖ ДУУСЛАА.АРДЧИЛСАН НАМ БОЛ КОММУНИСТ НАМ БОЛСОН.МАН НАМААС ЯЛГАРАХ ЮМ НЭГЭЭХЭН Ч БАЙХГҮЙ. МАН НАМЫН ТҮҮХЭЭР БАХАРХАНА. ЛИБИЮЕРИАЛИЗМЫГ ҮЗЭН ЯДНА.АНУ БОЛОН БАРУУН ЕВРОПЫГ ҮЗЭН ЯДНА.ОРОСЫГ БИШРЭН ДЭЭДЛЭНЭ.МАН НАМЫГ ЯГ НӨГӨӨ

0  |  1
АН цохилтонд орсон(202.21.107.87) 2023 оны 12 сарын 28

Ардчилсан нам нокаутанд орсон боксчин шиг сэргэлт авахаасаа өнгөрсөөн ер нь тэгээд энэ намын хийсэн зүйл сайнаасаа саар нь их юм биш үү

1  |  0
Балт (103.212.116.253) 2023 оны 12 сарын 28

гадны дэвсгэр авгай хүүхэн сугандаа хавчуулж толгой дээрээ гаргавал хохь чинь. очиж очиж тэр янханыг дэргэдээ суулгаад байхдаа яахав. \nТиим лалар өлөгчингөөр өнгө үасна гэвэл АНархи хулгайчаараа дуудуулаад дуусна. үхсэн ацнб сонгууль

0  |  0
Зочин(139.5.216.160) 2023 оны 12 сарын 28

АН д би итгэхгүй,улс орныг үйлдвэр гээд үнэт бүхнээ үгүй хийсэн.Адгийн хогын нам.Муу хүмүүсээр хүрээгээ тэлж ахиад л учир утгагүй болгоно биз.

2  |  0
Зочин(66.181.189.152) 2023 оны 12 сарын 27

Зотол гэх МАНтай хаалтын гэрээтэй нэгэн сэтгүүлч засаг төр бариагүй намтай сөргөөцөлдөж сөрөг хүчнээ нухах гэж оролдож байх нь үнэн инээдэмтэй\nТЭНЭГ Ч ГЭМЭЭР ЮМ УУ ДАА

1  |  0
mnbvcб(176.66.87.78) 2023 оны 12 сарын 28

Хамгийн муухай н хулгайч луйварчдын нуугдах газар болсон ...

4  |  1
Novsh(103.57.94.143) 2023 оны 12 сарын 27

Mongoliin toloo gex setgelgyi zoosnii noxod tsuglajee

2  |  2
E(202.9.40.66) 2023 оны 12 сарын 26

Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus

0  |  0
Ханаа(202.179.24.188) 2024 оны 01 сарын 02

Гантөмөр минь даанч яав даа, Хятадын Монгол авилгач хятад Баярцогтыг хажуудаа аваад, хохь нь дээ. МОНГОЛЧУУДЫН ГОЛ ДАЙСАН шүү дээ.

6  |  2
zochin(49.97.26.158) 2023 оны 12 сарын 27

ene halzan nuhur bidend hereg bna u ⁉️ erh medliin dontoiguudaas ard tumen zalhaad huuguud baihad guriigeed yavah halzan yum daa

2  |  1
Зоригт (66.181.182.9) 2023 оны 12 сарын 29

Жонхуу-Данхын фракцыхнаас бүүр хэн нь хэн байхыг зааж өгөх нь ээ...Сонгуулийн дараа их шүүрдэлт явагдаж хулгайч Хулгар бөхийг АН-аас үүрд зайлуулна

3  |  2
Нийслэл(66.181.178.249) 2024 оны 01 сарын 02

АН тог тасалдсан чинь бензин тасалдахад баярлацгааснаасаа илүүтэй баяр хөөр болон дэвхцэж байхын, түгжрэл, утаа 2 л манай намыг аврах байх гэцгээх юм,\nЭд нар хүн мөн үү, мөн бол монгол хүн л лав биш ээ

5  |  3
Зочин(124.158.64.166) 2024 оны 01 сарын 02

Зайлаачээ МАН-ын явуулгатай ийм мэдээ мэдээлэл бэлтгэдэг сэтгүүлч л бнашдээ. Ардчилсан нам эв нэгдэлтэй бгаа ялах болно\n

2  |  6
Top