М.Мөнхмандах: Сонин анализ, баримтын мөн чанарыг хадгалах хүчтэй

2023 оны 12 сарын 12

Монголын хэвлэл мэдээллийн салбар, тэр тусмаа өдөр тутмын сонинуудын орон зайд “Өглөөний сонин” хэмээх айл өндөр үүдээ дэлгэж, өрхөө татсан цагаас хойш 17 он улирч, өнөөдөр 4000 дахь дугаараа уншигчдынхаа гарт хүргэж байна.


МОНГОЛЫН ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ М.МӨНХМАНДАХ:

-Сонины формат буюу хэлбэр нь өөрчлөгдөж байгаа болохоос сонин өөрөө устаж үгүй болохгүй. Судлаачид ерөнхийдөө ийм байр суурьт нэгдэж байгаа. Цаасаар хэвлэхгүй ч гэсэн сонины мөн чанар, шуурхай байхаас гадна тайлбартай, анализ хийсэн, баримт нотолгоотой байдаг. Сонин чанартай мэдээлэл өгдөг мэдээллийн хэрэгслийн хувьд цаашдаа ч байсаар байна. Байхаас ч  өөр арга байхгүй. Харин хэлбэр нь өөрчлөгдөж байгаа. Хэрэглэгчдээ дагаад цахим талбар руу тодорхой хэмжээнд очно. Монголд хэдэн зуугаараа бий болсон мэдээллийн сайтууд хандалтын төлөө маш товч, богинохон мэдээллүүд нийтэлдэг. Заримдаа хувь хүний үзэл бодол, эсвэл сошиалд явж байгаа хэн нэгний хувийн постыг мэдээ болгоод тавьчихдаг. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баасансүрэн(202.126.88.162) 2023 оны 12 сарын 16

Хувь хүний пост сэтгэгдэлийг мэдээ болгох сэтгүүлч байвал хэвлэл мэдээллийнхныг ёстой цусгүй аллаа л гэсэн үг. Нөгөө эрэн сурвалжлах эрх үүргээ хаана гээчихсэн хэрэг вэ.

0  |  0
Top