“Хүндлэл-хамгийн тод гэрэл” уралдааны нэг, хоёрдугаар шатны шалгаруулалт боллоо

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 29

 

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд Тус ажлын албанаас урлагийн 6 их дээд сургуулиудын дунд гурван үе шаттай "Хүндлэл-Хамгийн тод гэрэл" уралдааныг зарласан.

Уралдааны нэг, хоёрдугаар шатанд оролцогчид тодорхой сэдвийн хүрээнд постер зураг, богино хэмжээний видео бэлтгэж ирүүлсэн.

Өнөөдөр уралдааны нэг, хоёрдугаар шатны шалгаруулалт болж ГХУСАЗЗАА, Жендэрийн Үндэсний хороо, "Хүйсийн тэгш эрхийн төв" ТББ, Маркетингийн холбоо, "Нандий" филм зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн шүүгчид оролцогчдын ирүүлсэн бүтээлтэй танилцаж шалгаруулалтаа хийлээ.

Шалгарсан бүтээлийг 12 дугаар сарын 02-ны өдөр зарлаж олон нийтэд танилцуулна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top