Мэдээлэл, шуурхай удирдлагын төв iso 27001:2022 олон улсын стандартыг нэвтрүүллээ

2023 оны 11 сарын 08

 

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн яаралтай тусламжийн дуудлага, мэдээлэл хүлээн авах үйл ажиллагаанд Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо (ISO 27001:2022) олон улсын стандартыг нэвтрүүлж, баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа.

Ийнхүү гэрчилгээ гардан авах арга хэмжээ энэ оны 11 дүгээр сарын 08-ны өдөр болж, арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Цагдаагийн ерөнхий газар, менежментийн тогтолцооны баталгаажуулалтын Монсертф ХХК-ийн төлөөлөл, бусад албаны хүмүүс оролцов.

Уг стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр Кибер аюулгүй байдлын тухай хуулиар хүлээсэн үүрэг, мэдээллийн аюулгүй байдлын шаардлагыг биелүүлж, яаралтай тусламжийн дуудлага хүлээн авах тусгай зориулалтын телефон холбооны тоон системийн тогтвортой, найдвартай ажиллааг сайжруулж, мэдээллийн нууцлал алдагдах, устгагдах эрсдэлийг бууруулан мэдээллийн аюулгүй байдлыг өндөр түвшинд хангасан байгууллагуудтай сүлжээний харилцан холболт үүсгэх нөхцлийг бүрдүүлсэн ба төв рүү чиглэсэн кибер халдлагад тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх боломжтой болоод байгаа юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top