Samsung Galaxy S24 загварын нууцыг дэлгэжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 03

“Samsung” компанийн Galaxy S24 загвар илүү тод өнгөтэй болно гэж “PhoneArena” хэвлэл эх сурвалж дурдан мэдээлжээ.

Galaxy S24, Galaxy S24 Plus болон Galaxy S24 загварууд нь хар, саарал, нил ягаан, шар өнгөтэй байх гэнэ. Мөн улбар шар, хөх, тод ногоон өнгө бүхий загварыг хязгаартай тоогоор мөн гаргах юм байна. Galaxy S24 загварууд нь iPhone 15 Pro болон 15 Pro Max нэгэн адил титан корпустай байхаас гадна Snapdragon 8 Gen3 процессороор тоноглогдоно. Samsung Galaxy S24 загварыг 2024 оны нэгдүгээр сарын 18-нд танилцуулна гэсэн мэдээлэл мөн гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top