Юү А Ин 181 удаа хар тамхи хэрэглэж, 44 удаа нойрны эм худалдан авчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 02

 

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Юү А Ин хэр хэмжээний мансууруулах бодис хэрэглэсэн болох нь албан ёсоор тогтоогдоод буй. 

Munhwa Ilbо түүний яллах дүгнэлтийг олон нийтэд ил болгосон бөгөөд тус хэвлэлд бичсэнээр Юү А Ин 2020 оны есдүгээр сараас эхлэн хоёр жилийн хугацаанд 14 өөр эмнэлэгт 181 удаагийн үйлдлээр нийт 9.6 литр эмчилгээний журмаар ашигладаг пропофол тариулжээ. 

Мөн энэхүү яллах дүгнэлтэд 567 миллиграмм мидазолам, 10.7 миллилитр кетамин, 200 миллиграмм ремимазолам хэрэглэсэн тухай өгүүлжээ. Тэрээр бусдын нэрийг ашиглан 44 удаагийн үйлдлээр 1150 ширхэг нойрны эм хууль бусаар авсан нь тогтоогдсон байна. 

Юү А Инийг нотлох баримт устгахыг завдсан, залилан мэхэлсэн, Эмнэлгийн тухай хууль зөрчсөн, хар тамхи удаа дараа хэрэглэсэн зэрэг нийт 5 төрлийн гэмт хэрэгт буруутгаж буй. Тэрээр гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд танилуудруугаа “цагдаа нарт бүү итгэ” хэмээх утга бүхий зурвас илгээсэн хэрэгт мөн сэжиглэгдэж байна. Марихуан хэрэглэсэн гэдгээ нуун дарагдуулахын тулд бусдыг уруу татахыг оролдсон хэрэгт мөн татагдах төлөвтэй байгаа түүнд хэдэн жилийн ял оноох нь олны анхаарлыг татсаар байна. 

 


 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
я(66.181.187.139) 2023 оны 11 сарын 04

Ингээд өнгөрвөө. сөжү кассаа уугаад байжииж болдоггүйн байхдаа.

0  |  0
БАТ-УНДРАЛ(139.5.219.228) 2023 оны 11 сарын 04

Б.АМАРХҮҮ , АМАЙ ЭД НАР ДУТАХГҮЙ !

0  |  1
кк(124.158.80.131) 2023 оны 11 сарын 05

Манай Амай бол марихуан хэрэглээд тэрийгээ есөнсалаа эмийн ургамал гэж сурталчлаад өөрөө өөрийгөө өмөөрсөн пэйж хүртэл нээчихээд галзуураад яваа. ямар ч яг шийтгэл бхгүй

1  |  0
Зочин(202.126.89.79) 2023 оны 11 сарын 05

Энэ их хөөрхөн залуу байсан . Гэнэт л нээх муухай огцом хөгшөрөөд нүднийх нь зовхи унжаад гал цоггүй сонин болцон байсан чинь хар тамхи хэргэлсэн байж.. за ингээд энэ хүний амьдрал кареер дуусаа

3  |  1
Top