Юү А Иний цуснаас дахин хоёр төрлийн МАНСУУРУУЛАХ БОДИС илэрчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 02

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Юү А Иний цуснаас коккайн болон кетамин илэрсэн тухай эх сурвалжууд мэдээлж эхэлжээ. 

TV Chosun-ий мэдээлснээр цагдаа болон Хүнс, эмийн аюулгүй байдлын яамны хамтарсан шалгалтын үеэр буюу хоёрдугаар сарын 5-ний өдөр жүжигчин Юү А Инээс хар тамхины шинжилгээ авчээ.

Түүнийг пропофол болон марихуан хэрэглэдэг болохыг тогтоосон. Мөрдөн байцаалтын ажил эхлүүлсний дараах шинжилгээгээр коккайн болон кетамин илэрсэн бөгөөд түүнийг нийт дөрвөн төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн болохыг ийнхүү тогтоогоод байна. 

Коккайныг нэг удаа л хэрэглэхэд мэдрэлийн системд өөрчлөлт орж, донтолт үүсгэдэг гэдгээрээ алдартай. Кетамин нь пропофолтой төстэй мэдээ алдуулах бодис боловч 2006 онд зүй бус хэрэглээнээс үүдэн эмийн жагсаалтаас хасаж мансууруулах бодисын ангилалд хамааруулах болжээ. 

Цагдаа нар Юү А Иний байнга үйлчлүүлдэг эмнэлэгт нэгжлэг хийх үеэр түүнийг кетамин хэрэглэдэг байсан тухай эмчийн тэмдэглэл олжээ. Юү А Инийг ирэх долоо хоногоос сэжигтнээр тооцон мөрдөн байцаалтад дуудна хэмээн эх сурвалжууд мэдээллээ. 

 

 

Тэрээр 2021 онд "Пропофол" хэмээх эмийн бодисыг 73 удаа хэтрүүлэн хэрэглэжээ.

Нэг удаагийн хэрэглээгээр ойролцоогоор 2 шингэн унц буюу 60 мл орчим мансууруулах бодис хэрэглэж байсан бөгөөд нийт 150 унц буюу 4400 мл пропофол хэрэглэсэн нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Тус эмийн бодисыг нэг удаад хэрэглэх эмнэлгийн тун 0.15-0.3 (5-10мл) унц байдаг аж. 

Түүнд сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нийлүүлсэн тухай тус улсын Хүнс, эмийн аюулгүй байдлын яамны сайд О Ю Кён "2022 оны байдлаар БНСУ-ын Хүнс, эмийн аюулгүй байдлын яамны мэдээллийн санд сэтгэцэд нөлөөлөх ямар эм, бэлдмэлийг 650 сая удаа бичиж өгсөн тохиолдол бүртгэгдсэн. Мэдээллийн сангаас аль эмнэлэг, ямар хүмүүст хэтрүүлэн олгодог тухай харах боломжтой. Уг мэдээллийн санг ашиглан сэтгэцэд нөлөөлөх эм, эмийн бодис хэтрүүлэн хэрэглэж байсан 51 хүнийг Сөүлийн цагдаагийн хэлтэст мэдээлсэн. Ноён Ум Хён Шиг тэдгээр 51 хүний нэг. Бид түүнийг жүжигчин Юү А Ин гэж төсөөлөөгүй" гэжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top