"Netflix" Юү А Иний тоглосон хоёр кино төслийг хойшлууллаа

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 28

Жүжигчин Юү А Ин дөрвөн төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр шалгагдаж байгаа билээ. Өчигдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 27-нд цагдаагийн байгууллагад өөрийн биеэр очиж байцаалт өгсөн тэрээр хамтран ажиллагсад болон шүтэн бишрэгчдээсээ уучлал хүсжээ. 

Юү А Ин "А" зэрэглэлийн алдартай жүжигчдийн нэг. Энэ онд түүний тоглосон хэд хэдэн кино нээлтээ хийх ёстой байсан ч харамсалтай нь хар тамхитай холбоотой хэргээс үүдэн хойшлогдоод байна. 

Түүний тоглосон "Netflix"-ийн "Hellbound" киноны хоёрдугаар бүлэг хуваарийн дагуу цацагдах ёстой байсан. Гэвч дээрх хэргээс үүдэн түүнийг киноноос хасаж, өөр жүжигчин тоглуулах болжээ. Мөн "The Match" болон "Goodbye Earth" кинонууд энэ онд цацагдах ёстой байсан ч түр хугацаанд хойшлуулаад байгаа тухай уран бүтээлчид дурджээ. 

"Goodbye Earth" болон "The Match" кинонуудын зураг авалт хэдийнэ дууссан. Энэ оны хоёр болон дөрөвдүгээр улиралд нээлтээ хийх ёстой байсан тус киноны уран бүтээлчид Юү А Иний дүрийг өөр хүнд өгөх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol suirel(66.181.184.240) 2023 оны 03 сарын 30

mongold har tamhi hereglesen duuchin amarhuu zugeer duugaa duulaad yawjil bn

0  |  0
Top