Уран хэмээх “УНТУУЛДАГ ТАРИА” хийлгэчихэв үү, С.Ганбаатар гишүүн ээ!

Автор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 01

Толгойтой бүхэн уран, Атомын цахилгаан станц ярьж байхад гол дүр нь байх учиртай УИХ-ын гишүүн С.Ганбаатар чимээгүй сууна. Монгол Улс эрчим хүчний дараагийн эх үүсвэрт шилжих цаг нь болсон гэдгийг ухаарав уу. Эсвэл амаа үдүүлэх ямар нэгэн шалтгаан байв уу. Хамгийн сүүлд ураны талаар эсэргүүцэл илэрхийлж байсан шинэхэн байр суурь нь ч цахим орчинд үгүй болсон байна. Үүний цаана юу байна вэ. Тэгвэл үйл явдлыг нэхэн хөөх гээд үзье.

Өнгөрөгч хавар, гуравдугаар сараас эхлэн Франц улсын Ерөнхийлөгч Монгол Улсад айчлах сургаар уран, шар нунтаг, Атомын цахилгаан сатнц, хоёр толгойтой тугал гээд ярьж эхэлсэн. Мань эр чимээгүй л байв. Уг нь энэ үеэр С.Ганбаатар гишүүн уран яриад гарч ирэх байх гэсэн итгэл найдвар нэгэн цагт хамт тэмцэж байсан Иргэний нийгмийн байгууллагынханд байв. Гэтэл талаар болсон. Ингээд тавдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макрон Монгол Улсад Төрийн айлчлал хийж, хоёр улсын Төрийн тэргүүний санал нэгдсэн гол асуудал бол Атомын цахилгаан станц болон сэргээгдэх эрчим хүчний салбарт Францын хөрөнгө оруулалтыг дэмжих, нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар болсон. Ингэхэд мань эр чимээгүй л суув. Мөн аравдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Э.Макроны урилгаар Франц улсад айлчлаад ирсэн. Энэ үеэр манай улсын Засгийн газар болон Францын "Орано майнинг САС" компанийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээний  төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд гарын үсэг зурсан юм. Ингэхэд С.Ганбаатар чимээгүй л байна. 

Өнөөдөр цөмийн салбарынхан бүгд л ураны тухай ярих аж. Социалист нийгмийн үед ашиглаж байсан Мардайн уурхайн туурин дээр цөмийн салбарын мундагуудыг аваачиж, бүхэл бүтэн нэвтрүүлэг бэлдчихэж. Монгол Улсдаа нэртэй нийтлэлчдээр магтуулаад эхэлчихсэн. Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр тэргүүтэй эрдэмтэд ч уран бол улс орны ирээдүй хэмээн өдөр шөнөгүй ярьж байна. Эдгээрийн нөгөө талд эсэргүүцэж буй хүмүүс олон бий. Монголчууд бид уран, Атомын цахилгаан станц гэхээр Японы Фукушимагийн атомын цахилгаан станц, Украины Чернобылийн атомын цахилгаан станцын дэлбэрэлтээр төсөөлдөг учраас уран гэхээр аргагүй айдас дагуулдаг. Тиймдээ ч Францын “Орона” 1996 оноос Дорноговь, Сүхбаатар аймгийн нутагт геологийн эрэл хайгуул хийж эхэлсэн гэхээр энэ асуудал нь 27 жилийн өмнөөс эхтэй. Харин энэхүү хайгуулын үр дүнд 2002 онд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг, “Дулаан-Уул”, 2010 онд “Зөөвч-Овоо” ордыг нээн, албан ёсоор нөөцийг нь бүртгүүлсэн ч асар урт хугацааг саад бэрхшээлтэй туулж өнөөдрт ирсэн. Тус компани эхлээд “Кожеговь” нэрээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байсан ч удаа дараа ураны эсрэг дайралтууд ирэх болж, өдгөө “Бадрах энержи” нэрээр сая нэг гэрээ хэлцэлд хүрээд буй. Ийм урт удаан хугацаанд юу эсийг туулах билээ. Тэр тусмаа С.Ганбаатар гэх Монгол Улсын Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн ба түүний нөхдийн эсэргүүцэлтэй удаа дараа тулж байсныг хэн ч мартаагүй.

Гэтэл тэр өнөөдөр гэнэт дуугаа хураасан нь ямар учиртай юм бол. Миний хувьд уран, шар нунтаг эсэргүүцээд байгаа хэрэг биш. Сайтар мэдэх ч юм алга. Хүн төрөлхтөн ашиглаад хөгжил дэвшлийн манлайд явж байгааг бол сайтар мэднэ. Гагцхүү урт хугацаанд эсэргүүцэж явсан УИХ-ын гишүүн С.Ганбаатарыгаа энэ өдрүүдэд үгүйлсэн хэрэг. Тэгэхээр түүний хэрхэн урантай тэмцэж явсан тухайд цухас дурдах хэрэгтэй.

БИД УРАНЫ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

2012.10.16

С.Ганбаатар: Монгол Улсын 2013 оны төсвийн төсөлд Засгийн газар, Ерөнхий сайдын багцад цацраг идэвхт ашиг малтмал ашиглах, уран олборлох талаар тусгаад байна. Бид ураны үйлдвэрлэлийг эсэргүүцэж хэвлэлийн хурал хийлгэж байна. Уран олборлох нь Монголд мөрдөгдөж байгаа хуулийн заалтуудыг зөрчсөн. Энд Оюутолгойн гэрээ давтагдах гэж байна. Эрдэмтдийн саналыг авсангүй. Иргэдээ сонссонгүй. Эцсийн шийдлийг хамтарч гаргах ёстой. Монгол Улс Хятадын эдийн засгийг тэтгэх гэж биш, 2,7 сая иргэдийнхээ төлөө эдийн засгаа хөгжүүлэх ёстой.

УРАН ОЛБОРЛОХ АЖЛЫГ МОНГОЛД ОГТХОН Ч ХИЙЖ БОЛОХГҮЙ

2013.01.21

С.Ганбаатар: Уран олборлохын эсрэг асуудлыг манай хэсэг гишүүд тэмцсэн. Төрийн бус байгууллагууд хүчтэй дэмжсэн. Үүний үр дүнд 2013 оны төсвөөс энэ асуудлыг хасуулж чадсан. Ураны асуудал байхгүй. Харин 2016 он хүртэлх Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөс хасч чадаагүй. Тэгэхээр ирэх жил дахиад л тэмцэнэ гэсэн үг. Жил болгон анхааралтай байж тэмцэнэ. Иргэд минь ээ, Уран олборлох ажлыг Монголд огтхон ч хийж болохгүй. Үүний эсрэг хатуу байр суурьтай байж тэмцэх ёстой шүү. Өвөг дээдсийн маань буян байна даа. Өмнөх баялагаа олигтой ашиглаж чадаагүй байж юм, юмыг сэглэж болохгүй. Энэ асуудлаар иргэд болон Төрийн бус байгууллагынхантай хамтран тууштай тэмцэнэ гэдгээ илэрхийлж байна.

МОНГОЛ УЛСАД УРАН ОЛБОРЛУУЛАХГҮЙ ГЭДГИЙГ ХАТУУХАН ХЭЛЬЕ

2014.06.18

С.Ганбаатар АНУ-д “Голомт-Цөмийн Эсрэг Хөдөлгөөн”-ий идэвхитэн Л.Мөнхтөр нарын нөхөдтэй хамт очиж, ураны эсрэг тэмцэж байгаагаа илэрхийлсэн. С.Ганбаатарын хувьд цөмийн асуудлыг дотооддоо төдийгүй хилийн чанад суугаа монголчуудад эсэргүүцэж байгаагаа дуулгаж явсан гишүүн. Энэ үеэр тэр "Монгол Улсад уран олборлуулахгүй гэдгийг хатуухан хэлье. Тиймээс та бүхнийг зорьж ирлээ. Оюу Толгойн гэрээ, Монголд цөмийн хаягдал булшлах, уран олборлох тухай асуудлууд, мөн сүүлийн үед олон нийтийн анхааралд орж, иргэдийн санааг зовоож байгаа Газрын хуулийн шинэчилсэн төслийн тухай уулзалтад хүрэлцэн ирсэн хүмүүст талархаж байна" гэж байжээ. 

БИ ЭНЭ КОНВЕНЦИЙГ БАТАЛВАЛ УЛС ТӨРИЙН ЭРС ШИЙДВЭРТЭЙ ТЭМЦЛИЙГ ХИЙХ БОЛНО

2016.03.29

Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг эсэргүүцэж энэ Конвенцид Монгол Улс нэгдэх шаардлагагүй гэж үзэн мэдэгдэл гаргасан талаараа мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэр "Эрх баригчдын хэлээд байгаа мэдээлэл авах эрхээ эдлэх боломж бусад гэрээ, конвенцуудаар нээлттэй байгаа бөгөөд хаягдал булшлах энэ конвенцид нэгдэн орох нэг ч хүндэтгэх шалтгаан байхгүй юм. УИХ энэ конвенцийг баталвал би улс төрийн эрс шийдвэртэй тэмцэл хийх болно" гэж мэдэгдэж байжээ. 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.176.66) 2023 оны 11 сарын 18

Оюу толгойд хувьцаа эзэмшинэ гэсээр байгаад улсаа өрөнд оруулсан хэний даалгавар байсан бол. Одоо уран эсэргүүцэгч болсон байдаг. Энэ аль газраас биднийг тамлах гэж ирсэн босоо ороолон бэ.

0  |  0
mnbvcб(176.66.87.78) 2023 оны 11 сарын 01

Оросын бууны нохой нар ураныг эсэргүүцээд эхэллээ оросууд бидний хөгжилд хэзээний дургүй...

0  |  1
Зочин(66.181.176.171) 2023 оны 11 сарын 01

Оросын элчин манай хэдийг маань - Ажлаа хийгээч - гээд шахаад ирэв үү дээ..

0  |  0
S(139.5.217.166) 2023 оны 11 сарын 01

44DESH SEKSY ERTEI80955877

0  |  0
S(139.5.217.166) 2023 оны 11 сарын 01

MANSYYRTLA XALYYTSTLAA SEKSDI80955878

0  |  0
Зочин(202.126.90.72) 2023 оны 11 сарын 01

Хиншүүг одоо юу ч гэсэн хэн ч тоохгүй л дээ, моодноос гарсан

0  |  0
S(139.5.217.166) 2023 оны 11 сарын 01

SEKSDN80955877

0  |  0
Top