ТОЙМЧИЙН ӨНЦӨГ I Их хурлын даргын эргэн ТОДРОХ ХҮСЭЛ

Автор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 27

Цагтаа тэрбээр МАН-ын нэлээд гайгүй дүрүүдийн нэг байв. Тийм ч учраас сүүлийн хоёр парламент дамжин УИХ-ын даргаар ажилласан. Олон нийтэд таниулсан имиж нь ч дажгүй явсан. Ногтон сахал, нимгэн хөх дээлээр гангарч, зарим үед гишүүддээ ширүүлж, загнаж зандрах нь ч “солгой гар”-тай сошиалчдад таалагддаг байсан. Гэвч улс төр гэдэг хоног сараар бүү хэл хором мөчөөр эргэж байдаг болохоор сүүлийн үед Г.Занданшатар даргын дүр бүдгэрч эхэлсэн. Түүний өмнүүр “Тэрбум мод”-оороо Ерөнхийлөгч, “Шинэ сэргэлтийн бодлого”-оороо Ерөнхий сайд, “Хийгүй” гэсэн имижээр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, “Хуулийн эцэг” гэгдэх болтлоо олон хууль санаачилж, Засгийн газрын муу, сайн бүхний түрүүнд нь явсаар Х.Нямбаатар гээд олон гол дүр гарч ирсэн. Нэг үгээр хэлбэл,  тэрбээр олон ангит  кинонд хаа нэгтээ харагддаг туслах дүрийн хэмжээнд бараг л оччихоод байгаа. Ямар сайндаа л түүнийг чуулганы нэгдсэн хуралдаан дээр БХБ-ын сайд Ц.Даваасүрэн хүртэл загнаж, “Чамд би хэлэхгүй бол хэн хэлдэг юм. Хоёр удаа Их хурлын дарга хийгээд эвдэрч байна” гэхэв дээ. Тийм ч учраас тэрбээр өөрийгөө дахин олон нийтийн анхааралд аваачиж, гол дүр авах нэгэн арга бодож олсон нь НӨАТ-ын урамшууллын хувийг таван хувь болгож нэмэгдүүлэх бололтой. 

УИХ-ын дарга Г.Занданшатар дээрх  саналаа энэ сарын 17-ны өдөр  цахимд байршуулсан. Гэтэл долоо ч хонолгүй 100 мянган иргэний дэмжлэг авч, УИХ-ын чуулганаар хэлэлцэх хэмжээнд очсон. Богино хугацаанд олон хүний дэмжлэг авч болох асуудал чухам юу байгааг ч бодолцож, хэлэлцсэн байж таарна. Гэлээ гээд яахав, хууль нь нэгэнт ийм болохоор одоо яалтайв, хэлэлцэж л таарна. Харин энэ нь нэлээд хэмжээний асуудал дагуулж болохыг мэргэжилтнүүд хэлж байгаа.

Учир нь ингэж хувь хэмжээг нь нэмэгдүүлэхэд 600 гаруй тэрбум төгрөг нэмэлтээр шаардлагатай болно. Одоогоор бол урамшуулалд 410 тэрбум төгрөг өгдөг. Нэг ёсондоо нийтдээ нэг их наяд гаруй төгрөгийг урамшуулал хэлбэрээр буцаан олгох юм. Энэ хэмжээний орлогыг тэгвэл хаанаас нөхөх вэ гэдэг хариултгүй асуулт гарна. Яахав, өнөөдөртөө зарим нэг эдийн засагчид боломжтой, бүр нэмсэн ч болохгүй зүйлгүй гэх утгатай зүйлсийг ярьж байна. Гэвч тэд бол салхины аясаар хийсэж явдаг хамхуул лугаа буюу мөнгө хаана, тэд тэнд хүмүүс гэдгийг ч бодолцох шаардлагатай.

Дээрээс нь татварын албаны мэргэжилтнүүд энэ тал дээр эсрэг байр суурьтай байгааг ч анхааран сонсох ёстой. Тэдний тайлбарлаж буйгаар бол НӨАТ-ын бүрдүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлж, татвараас зугтаах байдлыг өөгшүүлж, нэгэнт бий болгосон цахим системээ гажуудуулж болзошгүйг хэлж байгаа. Одоо ид хэлэлцэж байгаа ирэх оны төсвийн төсөлд л гэхэд зөвхөн НӨАТ-аас 6.2 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тусгасныг давхар санахад гэмгүй. Мөн нийт урамшуулал авдаг иргэдийн маш цөөхөн хувийг өндөр хэрэглээтэй хүмүүс эзэлдэг ч урамшууллын мөнгөний ихэнхийг тэд авдаг байдал хувийг нэмсэнээр улам ч гаарна гэж буй. Урамшуулалдаа 20 мянган төгрөг авдаг нь 50 мянгыг л авах бол 20 саяыг авдаг нь 50 сая төгрөг авдаг болно гэснийг ч бодолцох нь зүйтэй.

Энэ асуудлаар Сангийн сайд “Эдийн засгийн хямралтай хүнд үед НӨАТ-ын орлого биднийг авардаг. Тиймээс аль болох тогтвортой орлогоор оролдохгүй байх хэрэгтэй. Дэлхий нийтээрээ ийм татварын бодлоготой явж ирсэн. Бид урсгал сөрж давхиад, сонгуульд зориулсан агуулгаар татварын бодлогоо хөндөж огт болохгүй” хэмээн байр сууриа илэрхийлснээс харж болно. Тэгэхээр энэ бүхнээс харахад Их хурлын дарга маань үнэхээр жирийн нэг ард иргэдээ бодоогүй бололтой. Харин мэдлэгээр хомс ард иргэддээ НӨАТ-ын урамшууллыг нь нэмсэн “Баатар” болон мөнхрөх хүсэл гэж хардахаар байгаа юм. Иймээс ирэх оны сонгууль угтсан  түүний Пи-Ар ингэж эхлэж байх шиг байна. Дээрээс нь ирэх оны төсөв хэлэлцэж буй ийм эмзэг цаг үед ийм асуудлыг оруулж ирсэн нь ч өөрөө улс төрийн шинж чанартай.

Мэргэжлийн тайлбар хийж эсэргүүцэх Засгийн газар, зарим гишүүдийг төсвөөр нь барьцаалж байгаад  санасандаа хүрнэ биз. Асуудал яаж ч шийдэгдсэн байлаа гэсэн УИХ-ын дарга санасандаа хүрч, олон нийтийн дунд алдаршина. Учир нь эдийн засгийн боломж бололцоо, эрсдлээ тооцолгүйгээр хүч түрэн урамшууллын хэмжээг нэмлээ гэхэд масс алга ташиж, цэцэг дэвсэж угтана. Харин нэмэхгүй унагаж орхивол ард иргэдээ боддог Г.Занданшатар дарга маань ганцаардаад яаж ч чадсангүй гэсэн ижил утгатай бичвэрүүд цахим ертөнцөөр хөврөх нь дамжиггүй. Их хурлын даргын санаачилга тэгэхээр иргэдээ бодож уу, өөрийнхөө  ирээдүйг харж уу гэдэг нь  ийм л ойлгомжтой юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ха ха(66.181.183.236) 2023 оны 10 сарын 29

хүнд занданшатар гэдэг нэр өгдөг тэнэг эцэг эх байдаг гээч. тамьсүнсгүй нэг оглоомын нэр өгөөд л.

0  |  0
DR. ADITYA(102.89.23.225) 2023 оны 10 сарын 28

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

DR. ADITYA(102.89.23.198) 2023 оны 10 сарын 28

иргэн(103.57.93.191) 2023 оны 10 сарын 27

Энэ ч худал попрохоос өөр ямарч чадамжгүй чимээгүйхэн хор найруулан санаатай

0  |  0
Zochin(103.57.95.74) 2023 оны 10 сарын 27

Толгойдоо гэмтэл аваад согогтой болсон эрдээ

0  |  0
Зочин(66.181.161.7) 2023 оны 10 сарын 27

Ундааг 3000 төгрөгөө төлж, өөрөөр хэлбэл хждэн давхар ашгийг үйлдвэрлэгч худалдагчид өгөөд, дахиад хэдэн давхар оногдуулсан нэг төрлийн татваруудыг би хармаанаасаа төллөө. Би баримтаа бүртгүүлээд төрөөс хэдэн давхар авсан татварынх нь ердөө нэг илүүдэл татварыг нь л буцааж авч байгаа юм. Анзаарч байна уу? Энэ төр бүр иргэдийнхээ хошногыг арай дэндүү шулж байгаа байхгүй юу. Татварыг нь тэр чигээр нь биш шүү 50 хувь. 3000 төгрөгний эцсийн нөат 300 төгрөг. Дахиад санаарай. Энэ мөнгө үйлдвэрлэгч, худалдагч, төрийн алинд нь ч хамаагүй. Илүү наасан мөнгө. Тэгэхдээ би төлсөн.

0  |  0
Зочин(66.181.161.7) 2023 оны 10 сарын 27

Ундаа 2178 төгрөгний өртгөөр дэлгүүрийн агуулахад буулаа. Витцамод энэ барааны үүнээс хойших дамжлага хамаагүй болж байгааг анзаараарай. Одоо дэлгүүр нэмж өртөг шингээнэ. Дэлгүүр ажиллагааны зардал, дор хаяж 15 хувийн ашиг, тэгээд дахин нөат бодож нэмнэ. Бодит байдал дээр тэгдэг. Витцамо хэзээч нөат-аа хасаж дэлгүүрт өгөхгүй. Бодит амьдрал дээр шүү. Ингээд ундааны эцсийн үнэ хэдэн давхар татвар дамжин 3000 төгрөгөөр миний гарт ирлээ. Энд нэг зүйлийг анзаараарай. Төр нөат-г, бүр ХАОАТ- хэд давхарлан хурааж байна. Ундаа миний гарт ирэх хүртэл. Төр бүр хэдэн зуун хувийн ашигтай ажиллаж байна.

0  |  0
Зочин(66.181.161.7) 2023 оны 10 сарын 27

Чойжилсүрэн Хурдын байруудаа зараад 32 тэрбумын буцаалт авч байхад би өмдөндөө шээх дөхсөн. Гэсэн ч би үүнийг дэмжиж байна. Бүр 100 хувь буцаалгамаар байна. Яагаад бид төрд давхар дээрэмдүүлэх ёстой юм бэ? Зүй тогтлыг нь авч үзье. Би дэлгүүрээс 3000-аар ундаа авлаа. Тэр ундааны өртгийн задаргааг авч үзье. Витафит энэ ундаагаа 1500 төгрөгт багтаан үйлдвэрлэж байгаа юм. Ашиг гэж 20 хувийг нэмлээ. Үээ 1800 боллоо. Тэгээд татварт 180 төгрөгийг бодож тооцно. Ундааны үнэ 1980 боллоо. Одоо нөат бодно.

0  |  0
арай арай(202.9.40.175) 2023 оны 10 сарын 30

НӨАТ-ын буцаан олголт нэмсэнээр төсөв бүрдүүлэлт эрс өснө гэдгийг ойлгочих ухаангүй Сангийн сайдтай байгаа нь харамсалтай.

0  |  1
Зочин(66.181.161.230) 2023 оны 10 сарын 27

Занданшатар бүтэхгүй

0  |  0
S(139.5.217.157) 2023 оны 10 сарын 27

SEKSDN80955877

0  |  0
Top