МҮОНТ хуучин автобусыг шинэ хэмээн “ГӨРДӨХ”-ийн учир

С.Данзан | Zindaa.mn
2023 оны 10 сарын 14

Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд Солонгосын “Dewoo” брендын 600 ширхэг автобус оруулж ирэхээр гэрээлсэн дагуу өнгөрөгч сард эхний 100 ширхэг автобусыг авчирсан. Гэтэл холбогдох хүмүүс хуучин ногоон автобусыг шинэ хэмээн оруулж ирсэн нь илчлэгдсэн юм. Одоогоор уг хэргийг холбогдох байгууллага нь шалгаж байна. 

Харин үүнээс үүдэж, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайдаар ажиллаж байсан Ж.Сүхбаатар, Хотын дарга Д.Сумъяабазар нар өөрийн хүсэлтээр ажлаа өгч, "Тэнүүн Огоо" компанийн захирал А.Ганхуяг, Гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, мөн газрын мэргэжилтэн Ш.Баярсүх нарыг цагдан хориод байгаа. Үүнээс гадна Солонгос улсын хоёр ч иргэнийг баривчлан шалгаж байгаа.

Эрх мэдэлтнүүдийн ярьж байгаагаар бол тухайн асуудал нь нийтийн тээвэрт эртнээс бий болсон сүлжээ бөгөөд энэ удаагийн үйлдэл ч салбар салбарыг хамарсан томоохон бүлэглэлийн шинжтэй гэдгийг сануулж байгаа. Хэдийгээр уг асуудал нь шүүхээр эцэслэн шийдэгдээгүй ч Солонгосоос оруулж ирсэн ногоон автобус нь шинэ биш хуучин байсан нь нэгэнт нотлогдсон гэж болно.  Ямартай ч хуучин ногоон автобусыг шинэ, аюулгүй хэмээн үйлдвэр дээрээс нь эхлээд Монгол Улсад хөл тавин тавих хүртэл рекламдсан байгууллага бол татвар төлөгч бидний мөнгөөр санхүүжүүдэг МҮОНТ юм.

Иргэд бидний татварт төлдөг мөнгөөр санхүүждэг байгууллага маань ийнхүү иргэдээ хуурч, худлаа мэдээлэл удаа дараа бэлтгэн хүргэж байсанд хаа хаанаа сэтгэл дундуур байна. Тэр тусмаа олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж, хэвлэл мэдээллийн салбарын магнат хэмээн нэрлэгдэж ирсэн МҮОНТ юуны учир худлаа мэдээллийг удаа дараа цацах болов. Үүний цаана ямар шалтгаан байв гээд хаа сайгүй хардлага өрнөх аж. Үүгээр ч зогсохгүй олон нийтийн хэрэгсэлд ногоон автобусыг хуучин гэх асуудал дэгдэх үеэр Нийслэлийн хэвлэлийн төлөөлөгчийг “Онцлох зочин” нэвтрүүлэгтээ урьж яриулах зэрэг нь хардлага төрөхгүй байхын аргагүй. МҮОНТ нь болж буй үйл явдлыг түмэнд түгээх үүрэгтэй ч нэг асуудлыг удаа дараа хөндөж, гойд анхаарал тавьж байсан нь үгүй. Тус телевизийн “Онцлох зочин” нэвтрүүлэгт захын нэг нөхөр, шалих ялихгүй асуудлаар байр сууриа илэрхийлдэггүй юм л даа.  

Хардлагаа лавшруулан мэдээлэл ухахаар “Тэнүүн-Огоо” гэгч компани нь өнгөрөгч жилээс МҮОНТ-ийн хойморт илтэд удаа дараа залрах болсон. МҮОНТ нь нэг бизнесийн байгууллагыг хог цэвэрлэсэн тухай удаа дараа мэдээлээд байдаг ч байгууллага биш. Тухайлбал, 2022 оны тавдугаар сарын 25-ны өдөр “Тэнүүн-Огоо” компани 15 жилийнхээ ойн хүрээнд буйлсан төгөл байгуулсныг цацав. Мөн компанийнхан тухайн сард Хар усан тохойд 60 га газрын хог цэвэрлэсэн тухай мэдээлэв. Түүнчлэн Волейболын клубуудын “Hobbu Cup” тэмцээнд “Хилчин-Тэнүүн огоо” компанийн багийг тодруулах замаар мэдээлэл хүргэх, 2022 оны есдүгээр сарын 25-ны өдөр “Тэнүүн-Огоо” компанийн 15 жилийн ойд зориулсан “Амжилтын гүүр” хөрөг нэвтрүүлэг гэх мэтээр татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг байгууллага маань “Тэнүүн-Огоо” компанийг удаа дараа рекламдав. Бүр онцгойлон авч үзсэн.

Анх ногоон автобусны асуудал дэгдэх үеэр “Худалдан авах ажиллагааг улсын нууцад оруулсан” гэх мэдээлэл ихээхэн тарж байсны дараа МҮОНТ “Ногоон автобус худалдан авах ажиллагааг улсын нууцад оруулсан зүйл байхгүй. Үндэсний аюулгүй байдлын хүрээнд худалдан авах ажиллагааг хаалттай хэлэлцсэн зүйл бий” гэх зэргээр мэдээлж байв. Ингэх шаардлага байсан уу гэвэл байгаагүй. Тэртээ тэргүй хэвлэл мэдээллийнхэн албан болон албан бусаар хаа сайгүй мэдээлж байхад МҮОНТ илтэд дундуур нь орж ирсэн гэмээр харагдаж байв. Зарим албан бус мэдээллээр нэг ширхэг ногоон автобусны өгсөн авсан гэх мэдээлэл, таамаг байгааг бол ухахгүй. Яагаад гэхээр таамаг төдий зүйлийн араас хөөгөөд яахав. Гагцхүү шалгадаг газар нь шалгаж тодруулах учиртай. Тэгэхээр үүгээрээ бид зөвхөн уншигчдад мэдээлэл өгөх үүднээс бус давхар АТГ болон холбогдох байгууллага “МҮОНТ чухам яагаад ногоон автобусны асуудлыг хөндөж, удаа дараа мэдээ мэдээлэл бэлтгэн цацаж байсныг шалгаж өгөхийг хүссэн хэрэг. Өөрөөр хэлбэл иргэдээ яах гэж хуурсан бэ гэх асуудал бий. Иргэд олон нийтийн эргэлзээ, хардлагыг тайлах шаардлага хэвлэл мэдээлэлд ч бий. Тэгэхээр уншигч та доорхи линкүүдээр ороод үзээрэй. Нэгийг хэлж хоёрыг бодогдуулах нь лавтай.

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (202.126.88.158) 2023 оны 10 сарын 19

МОНГОЛ ТВ-ИЙГ ХУДАЛДАГДСАН, ХУЛГАЙЧ ТВ-Д ТООЦСУГАЙ. ТЭР СУРВАЛЖЛАГЧ, ОПЕРАТОРУУДЫН НҮД НЬ СОХОРЧИХСОН ЮМ БАЙХ ДАА\n

0  |  0
иргэн(202.70.33.164) 2023 оны 10 сарын 15

MYОНТ гэж гарсан намын бөгс долоосон хоцрогдсон балай газар болиосой, бас болоогүй айл бүрээс тв хураамж гэж мөнгө сар бүр хүчээр авчихдаг луйварчин энэ газрыг шүүхэд өгөх хэрэгтэй шүү.\n

0  |  0
Ххх(202.55.188.42) 2023 оны 10 сарын 15

Илтэд байсандаа МҮОНТ

1  |  0
ЗОЧИН(66.181.187.183) 2023 оны 10 сарын 14

Ичиж үхмээр новшнууд, та нар татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар үрж байгаа газар шүү. МҮОНРТ СӨНӨЖ ДАЛД ОР

3  |  0
Temuul(66.181.180.154) 2023 оны 10 сарын 14

Mash sain material beldsen bn

3  |  0
Top