BLACKPINK хамтлагийн Лиса Grazy Horse-д үзүүлбэрээ үзүүлсэн нь дэлхий даяар шуугиан тариад байна. Эрх чөлөөт, сониуч, өөртөө итгэлтэй эмэгтэйн бэлгэ тэмдэг болсон энэхүү шоуг үзэж сонирхохоор дэлхийн хэмжээний олон алдартнууд цуглажээ.
Эдгээр алдартнууд дунд хятадын алдартан болох Angelababy, Женни Жан нар байсан бөгөөд тэдний зургууд цацагдсан даруйд хятадын интернэт хэрэглэгчид шүүмжилж эхэлжээ. Тэд Хятад Улсын Урлагийн холбооноос гаргасан дүрэмд "Алдартнууд садар самуун, ил задгай агуулга бүхий хууль бус үйл ажиллагаа зохион байгуулах, оролцох, сурталчлахыг хориглоно" хэмээн заасан тухай анхааруулсан байна.
Энэхүү үйл явдлын дараа Angelababy-ийн CCTV сувгийн weibo хаягаар цацагдсан тоглолтын бичлэгийг устгажээ. Төрийн өмчийн телевиз түүний бичлэгийг устгаж буй нь "хар жагсаалт"-д багтаж буйн илрэл хэмээн олон нийт таамаглаж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Ydaj crazy geed bichchih l dee hahaha
садар самуун байхдаа ч яахав дээ