
Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн Хар ус нуур гэдэг газар өчигдөр 16:00 цагийн орчим бага насны хүүхэд малаа хариулж яваад сураггүй болсон бөгөөд унаж явсан морь нь давхиж ирсэн тухай дуудлагыг хүлээн авчээ.
Улмаар, Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж, ар гэрийнхэнтэй хамтран малчин Д 13 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг дөрвөн өдөр зохион байгуулжээ.
Улмаар өнгөрөгч шөнө хүү аймгийн төвөөс 45 орчим км Булангийн овоо орчмоос замын машинд дайгдаад 01:20 цагийн үед эсэн мэнд гэртээ ирсэн байна. Хүү малдаа явахдаа морьтой явсан бөгөөд мориноосоо унаж явганаар нуурыг тойрч явсан байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ebiidee oldson n yamaidaa .