“Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох аргачлал” хэлэлцүүлэг боллоо

2023 оны 05 сарын 18

Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүх шинжилгээний ерөнхий газраас санаачлан зохион байгуулсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, дүгнэлт гаргах аргачлалын төслийг танилцуулах хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.

Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Иргэний хуулийн холбогдох нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх эрх зүйн үндэслэл бүрдсэн бөгөөд хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох, дүгнэлт гаргах нь шинэ төрлийн шинжилгээ юм.

Хууль хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын төлөөлөл өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцож, энэхүү шинжилгээг шинжлэх ухааны үндэслэл бүхий аргачлалын дагуу хийхэд тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо. 

Хэлэлцүүлгийн үеэр энэ төрлийн шинжилгээг хийж буй бусад улс орны  туршлага, шүүхийн практик, хуулийн хэрэгжилттэй холбогдуулан гарах үр дагавар, шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцож, зарим асуудалд нэгдсэн ойлголтод хүрсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top