Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн “112” нэгдсэн дугаарлалтад үе шаттай шилжүүлэх ажлын явцын талаар өнөөдөр /2026.01.06/ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт мэдээлэл өгч, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагааг танилцууллаа.
Уг уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга П.Оростогоо, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Гантуяа, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Ганчулуун болон холбогдох бусад алба хаагчид оролцсон.
Хууль зүй, дотоод хэргийн сайдаас Цагдаагийн байгууллагын удирдлагад цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар үүрэг, ажлын чиглэл өгөв.


Сэтгэгдэл ( 0 )