ХЗДХЯ, БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам хоорондын уулзалт болов

2023 оны 05 сарын 02

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийг аюулаас хамгаалах яам хоорондын анхдугаар Зөвлөлдөх уулзалт 2023 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөххотноо зохион байгуулагдлаа.

Зөвлөлдөх уулзалтад Монголын талаас тус яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Б.Билгүүн тэргүүтэй Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газрын төлөөлөгчид оролцсон бол Хятадын талаас Нийгмийг аюулаас хамгаалах яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Хунь Биньчэнь тэргүүтэй албаны хүмүүс, мөн Өвөр Монголын Өөртөө Засах Орны Нийгмийг аюулаас хамгаалах газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны Цагдаагийн газар, Ганьсү мужийн Цагдаагийн газрын төлөөлөгчид оролцов.

 

Уулзалтаар талууд хоёр орны хууль сахиулах салбарын төв болон орон нутаг дахь байгууллагын хамтын ажиллагаа, түүнчлэн хил орчмын бүс нутгийн аюулгүй байдал, хил дамнасан гэмт хэрэг, терроризм, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт болон энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлд хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо.

Мөн уулзалтад Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Элчин сайдын яам болон Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөххотод суугаа Ерөнхий консулын газрын төлөөлөл оролцов.

Эх сурвалж: ХЗДХЯ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н(66.181.160.93) 2023 оны 05 сарын 02

НАХЯыг дахин байгуулья Хужаад НАХЯ байж болдог манайд яагаад болохгүй гэж байгуулья дээдсүүдээ

0  |  0
Top