Фото: Coachella наадмын “чарласан” загвар

2023 оны 04 сарын 26

Өнгөрсөн Ням гарагт Калифорнийн Empire Polo клубт дэлхийн хөгжмийн ертөнцийн томоохон үйл явдлын нэг болох Coachella наадам өндөрлөлөө. Энэ жил үзэгчдийн өмнө Их Британийн виртуал групп Gorillaz, Испанийн дуучин Rosalía, БНСУ-ын  Blackpink, Америкийн Фрэнк Оушен нар уран бүтээлээ толилуулж, гол дуучнаар Пуэрто-Рикогийн супер од, 29 настай рэпер Bad Bunny гарч ирсэн юм.

Гэхдээ Coachella наадам хэзээ ч дан ганц хөгжмийн баяр байгаагүй. Жил бүр энд цуглардаг 125 мянган зочин бүгд өөрийн гэсэн хэв маягаараа олныг гайхуулдаг. Бусдыг харж, өөрийгөө гайхуулах сайхан боломж энд л бий. Тайзан дээрх оддоос илүү ганган хээнцэр, өвөрмөц гоёлыг үзэгчид дундаас харж болно.

Америкийн рэп дуучин Мишель Стивенс буюу Latto өдөөн хатгасан поозтой зургаа авхуулах дуртай.

Coachella наадмын зочид трэнд дагаад байдаггүй, өөрсдөө трэнд бүтээдэг.

Булчинлаг биетэй, урт үстэй энэ залуу цагаан гетр, үстэй гутал углаж, дэвүүр барин зугаалж байлаа.

Харин энэ найз бүсгүйчүүд 2000-аад оны стилиэр хувцаслажээ.

Исланд дуучин Бьорк тайзан дээр Японы Noir Kei Ninomiya брэндийн цагаан хувцастай гарч ирсэн.

Ямайскийн дуучин Чинси Лин Ли буюу Shenseeaгийн хэт задгай бүжиг.

Атенея Палудо, Фернанда Зорзо нар мөнгөн нарны шил, медалл топтой иржээ.

Франц хөгжимчин, ютүбер Марк Ребийе тайзан дээрээс оргилуун дарс буудуулсан.

Наадмын сүүлийн өдөр дуучин Кэти Гэвин, Жозет Маск нар тайзан дээр гарсан.

Эрчүүд энэ наадам дээр эмэгтэй хувцас өмсөх дуртай.

Дуучин Tokischaгийн нүцгэн даашинз.

Жош Холлквист энэ комбинезоноороо Калифорныг байлдан дагуулсан.

Мэдээж E-girl стильтэй бүсгүй олон байлаа.

Эцэст нь дуучин Шон Ли Боуи хэмээх Ив Тумор дуу хөгжмөөрөө төдийгүй гадна төрхөөрөө үзэгчдийг цэнгээсэн юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tlll(192.82.73.214) 2023 оны 04 сарын 26

Za odoo naad orkoo heregledeg gazartaa heregledeg hvn deeree l heregle medrel orkoo. Yum bolgoniig orj bolgochihson bvr.

1  |  0
zochin(64.119.21.216) 2023 оны 04 сарын 26

ukhseniikh ni duuchid , setgetsiin gajigtai orkuud , bas urlag gechikhejee

0  |  1
Top