
Монгол Хүүхдийн ордонд “Хүүхдийн спорт цогцолбор” төслийн нээлт боллоо. Барилгыг нэг жилийн дотор барьж, 2027 оны есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Уг барилгыг Монголын Хүүдийн ордны гурван давхар барилгын дэргэд зургаан давхар спорт цогцолбор барих юм. Энэхүү спорт цогцолборыг барих нийт төсөв 23.5 тэрбум төгрөг аж.
Спорт цогцолбор ашиглалтад орсноор спортын 13 төрлйн дугуйлан тогтмол хичээллэж, жил бүр 7000 орчим хүүхэд сургалт, дасгалжуулалтад хамрагдах боломж бүрдэх аж. Мөн 40 мянга орчим хүүхэд, өсвөр үеийнхэнд спорт, чөлөөт цагийн олон талт үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ.
Монголын хүүхдийн ордны барилга 1958 онд ашиглалтад орсон. Одоогийн байдлаар 24 төрлийн дугуйланд жил бүр 4000 орчим сурагч хамрагдаж, 60 мянга орчим хүүхдэд соёл, урлагийн үйлчилгээ үзүүлдэг байна.

Сэтгэгдэл ( 1 )
Монголын хүүхдийн ордны барилга 1958 онд ашиглалтад орсон. Одоогийн байдлаар 24 төрлийн дугуйланд жил бүр 4000 орчим сурагч хамрагдаж, 60 мянга орчим хүүхдэд соёл, урлагийн үйлчилгээ үзүүлдэг байна.....УЛААН ЦАЙМ ХУДЛАА БИЧИХ ЮМ АА... ЭНЭ ХҮҮХДИЙН ОРДОНЫ БАРИЛГА 1985 ОНД БАРИГДАЖ АШИГЛАЛТАНД ОРСОН ДОО...ЗХУ-н барилгачид барьж өгсөн юм ... ИНГЭЖ ХУДЛАА БИЧЭЭД БАЙВАЛ ХОЙЧ ҮЕ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ЮМ ЮМ БЭ?