АРЬС АРЧИЛГАА I 4 улирлын турш сайхан арьстай байх 3 арга

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 31

Эрс тэс уур амьсгалтай оронд амьдардаг бид жилийн дөрвөн улиралд арьсаа сайхан байлгахын тулд арчилгаа их шаардлагатай. Харин хэрхэн энгийн аргаар арьсаа арчлах талаар дараах зөвлөгөөг бэлтгэлээ.


Нүүрээ хөнгөн буд

Хавар болох үед бид нарны хамгаалалттай тос, кремээ солих ёстой аж. Мөн нүүрээ аль болох хөнгөн будаж, нарнаас хамгаалах тосоо нэг ч өдөр алгасахгүй түрхэхийг мэргэжилтнүүд зөвлөжээ.

Гуужуул

Өвөлд арьс маш хуурай, холцруутсан болдог. Иймд мэдээж “муу” арьснаасаа салж, арьсаа гуужуулах хэрэгтэй. Гуужуулснаар арьсны өнгөн давхарга дээр байрлах үхэжсэн арьс унаж, шинэ давхарга буюу эрүүл арьс гарч ирдэг.

Нөсөө толботой бол илүү сайн арчил

Антиоксидант сайн хэрэглэснээр арьсны өнгийг жигдэлж, цайруулдаг. Ялангуяа шөнийн арьс арчилгаандаа антиоксиданттай бүтээгдэхүүн хэрэглэвэл илүү үр дүнтэй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top